Шар Мэдээ

“СЛАВА” БРЭНД, МОНГОЛ HD: Дуучин Д.Болдоос ТАТГАЛЗААГҮЙ

Өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдсантай холбоотойгоор тухайн өдрүүдэд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн онцгой комиссоос хориглосон билээ.

Тэгвэл дээрх захирамжийг зөрчиж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зайсан Хилл” цогцолборын концертын танхимд “Камертон” хамтлаг тоглолт зохион байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор холбогдох албанаас шалгалтын ажиллагаа явуулж, “Камертон” хамтлагт Зөрчлийн тухай х.у.ул ийн 5.13-т зааснаар Гамшгаас хамгаалах тухай х.у.уль тогтоомж зө.рчсөн үйлдэлд зө.рчлийн хэрэг нээгээд байгаа ба хариуцлага тооцно гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цаг.даагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус тоглолтыг зохион байгуулсан “Зайсан хилл” цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдээд байгаа.

Ийн “Камертон” хамтлаг цар тахлын үед хууль, тогтоомж зөрчин, тоглолт зохион байгуулсан нь сүүлийн өдрүүдийн гол сэдвийн нэг болж, олон нийтийн шүүмжлэл ч нэлээд хөвөрлөө.

Гэтэл “Камертон”-ын дүрэм зөрчсөн тоглолтын сэдэвтэй зэрэгцэн тус хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдыг “О.х.ид, э.м.эгтэй ч.үүдийг хөрөнгөтэй хүмүүст зуучилдаг байсан уу” гэх дуулиан хөндөгдөх болсон юм. Энэ нь олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл байдлаар нийтийн дунд тархаж, үнэн худал нь тогтоогдоогүй мэдээлэл цахим орчинд хөвөрсөөр байна.

Түүгээр зогсохгүй сошиалд дэгдсэн дээрх шуугианаас үүдэн дуучин Д.Болдтой хамтран ажилладаг “Слава” брэнд болон “Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоу хамтын ажиллагаанаасаа татгалзсан гэх албан бус мэдээлэл ч гараад байна.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг “Слава” брэндийг Монголд нийлүүлдэг “Грийн групп”-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Дуучин Д.Болдоос гэрээгээ цуцлаагүй. Үндэслэлгүй мэдээлэл байна” гэсэн хариулт өглөө.

Төрийн соёрхолт Б.Болд “Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоуны шүүгчээр ажилладаг. Телевизийн зүгээс түүнтэй хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд тус шоуны шинэ улирлын зураг авалт эхэлсэн, шоуны уран бүтээлчид бүгд гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалж: news.zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!