Зөвлөгөө

Д.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН дуучнаар шалгарлаa

Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас хамтран тодруулдаг “Оны шилдэг дуурийн дуучид”-ыг зарлалаа.

Олон улсын дуурийн найм дахь удаагийн “Дуурийн од” буюу дуурийн “Оскар” шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртсэн сайхан мэдээ ирлээ. Тэрээр энэхүү хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах аж.

ЭНЭ ЖИЛИЙН ШИЛДГЭЭР

  • Сопрано – Сайоа Эрнандес
  • Тенор – Йонас Кауфманн
  • Меццо-сопрано – Элина Гаранча
  • Бас – Жакомо Престиа
  • Баритон – Э.Амартүвшин
  • Найруулагч – Роберт Карсен
  • Удирдаач – Валерио Галли
  • Зураглаач – Данте Ферретти
  • Загвар – Урсула Пацак нар шалгарчээ.

Э.Амартүвшин олон нийтийн сүлжээнд “2020 International Opera Awards шагналын есөн ялагчаа толруулж зарласан тул Монголынхоо бүх баяр хүргэсэн хүмүүстээ бидний баярыг минь хуваалцаж байгаад чинь сэтгэлээсээ баярлаж байна.

Гэхдээ шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Royal Opera House” гэрээний дагуу тоглогдох тоглолттой давхцаж байгаа тул одоогоор хэлж мэдэхгүй байна. Хэрхэн оролцох эсэхийг. Ямартаа ч энэ нэр хүндтэй шагналыг авах ялагчаар тодорсон нь нэр төрийн хэрэг билээ” гэж бичжээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!