Улс Төр

Э.Батшугар эхний өдрөөсөө их зан гаргав

УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар гишүүнийн тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар үдээс өмнөх хуралдаан завсарлах үеэр сэтгүүлчид танхимын гадна шинэ гишүүдийг угтан авч, байр суурийг нь сонсохоор хүлээж байв.

Тэгвэл чуулганы танхимаас гарч ирсэн Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлч, зураглаачдыг “хага зүсээд” яваад өгөв. Харин Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээл өгсөөр үлдэв. Ийнхүү эцгийнхээ улс төрийн 30 жилийн замналыг үргэлжлүүлэхээр болсон Э.Батшугар улс төрд орж ирсэн эхний өдрөөсөө их зан гаргав. харин сэтгүүлчид дахин араас нь очиж, үүдэнд хүлээсний эцэст арайхийж амыг нь нээлгэв.

Энэ үеэрээ тэрээр: “Юуны өмнө Сонгино Хайрханчууддаа баярлалаа. Та бүхний саналыг би үүрэг хариуцлага гэж харж байгаа. Ажлын үр дүнгээрээ өөрийгөө харуулна. Мөн би энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байна. Энэ утгаараа залуучуудын дуу хоолой болно.

Сонгино Хайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудлыг УИХ-ын бусад гишүүдтэйгээ хамтарч үе шаттайгаар шийдвэрлэнэ. Сонгуулийн ирцийн хувьд манай тойрогт бараг 49 хувь хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо. Би JP Morgan-д ажиллаж байсны хувьд “Оюутолгой”-н гэрээ шинэчлэхтэй холбоотой асуудал дээр чадах бүхнээ зориулж ажиллана.

Улсын төсөв боловсруулах ажилд түлхүү оролцоё гэсэн бодол бас байгаа.” гэв. Мөн “Олон нийтийн зүгээс таныг аавынхаа нөлөө, заавраар улс төр лүү орж байна гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?” гэсэн асуултанд “Мэдээж би хувь хүн. Өөрийн гэсэн итгэл, үнэмшилтэй. Ямар ч хүн ээж, аавыгаа хүндэлдэг. Аав маань төрийн гурван өндөрлөгт байсан. Энэ утгаараа би бахархдаг” хэмээн хариулсан юм

Шинэ гишүүн Ц.Идэрбат тангараг өргөх үеэрээ Б.Бат-Эрдэнийн өмнө мэхийн ёслов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!