Хоолны жор

Би гэртээ хүүхэд хараад суудаг болохоор төрөл бүрийн хоол хийх сонирхолтой болсон. Тэр дундаас хамгийн дуртай “Жульен” гэх хоолныхоо жорыг хуваалцаж байна

Би гэртээ хүүхдээ хараад суудаг. Тийм болохоор төрөл бүрийн хоол хийж нөхөртөө гэнэтийн бэлэн барих тун ч дуртай. Харин тэр хоолнуудыг хийж сурах гэж багагүй хугацаа зарцуулсан хүндээ. Ямартай ч тэгж их хугацаа материал гаргасны эцэст би ямар ч хоолыг тун давгүй хийдэг болсон шүү. Өнөөдөр та бүхэндээ өөрийн туршлагаас хуваалцаж, бяслагтай тахиа хийж аргыг хуваалцаж байна. Үүнийг оройн хоолондоо бэлтгэж, гэрийнхэндээ гэнэтийн бэлэг бариарай.

Орц:

Тахианы мах – 400 гр
Сонгино – 1 ширхэг
Мөөг – 200 гр
Тараг – 250 гр
Бяслаг – 100 гр
Давс, перец – амталгаагаар


Хийх арга:

Эхлээд тахианы махаа жижиглэж хэрчинэ.

Үүнийгээ багахан тосонд хийж хуураад, дээр нь хэрчсэн сонгиноо хийж мөн л 2-3 минут хуурах хэрэгтэй. Одоо харин мөөгөө хийх бөгөөд хагас болтол нь гал дээр хуурна.

Үүн дээрээ таргаа хийж, зөөлөн гал дээр халаагаарай. Давс, перецээр амталсны дараа үрсэн бяслагаа хоолон дээрээ цацаж 2-3 минут гал дээр байлгана. Ингээд бяслаг хайлсны дараа хоолоо идэж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!