НийгэмУлс Төр

Бөө нар Дуучин Жавхлантай нэгдэж тэмцэнэ

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Самандын Жавхлан өнөөдрөөс эхлэн “Монголоо аваръя” улс төрийн суултаа Сүхбаатарын талбайд хийж эхэллээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан онц байдал тогтоож, УИХ, Засгийн Газрыг огцруулахыг шаардаж буй бөгөөд мөн Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж буй юм байна

Дуучин Жавхлантай нэгдэж жагсах олны танил хүмүүс нэмэгдсээр байгаагаас гадна. Бөө нар хүртэл Жавхлантнай нийлж жагсаалд оролцохоо мэдэгдээд байна.

“2021оны 10-р сарын 24нд 13 цагт төв талбай дээр “Монголоо аваръя” жагсаалтай мөн Тэнгэрийн олон бөө нар нэгдэж байна! нүгэлийг нүдээр нь гартал тэмцье ах дүүсээ… Монгол даяараа нэгдье!”гэжээ

Чингис хаан УИХ-ын гишүүн асан С.Жавхлантай нэгдэж суулт зарлах аа мэдэгдээд байна…

“С.Жавхлан ахыг урьд шөнө би зүүдлэв. Ринчен гуайн зээ буюу УИХ~д буй Шарк~тай дундаа 1 юм тавиад мөрийтэй тоглож буйгаар..”гэсэн бөгөөд одоо суулт зарлаад байгаа МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлантай нэгдэж суулт зарлах аа мэдэгдээд байна.

 

Дуучин Жавхлан Улс төрийн суултынхаа тухай: “Олон хүн цуглуулж, цаг бусаар найр наадам хийж, Монгол түмнийг талцуулж хохироосон, амь насанд нь аюул учруулсан, Монгол түмний эсрэг, Монголын тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа хийж байгаа учраас Монголын төр засаг гэхэд хэцүү байна. Эдгээр хүмүүсийг албан тушаалаасаа буутал нь сууна.

Монголд сайн цаг ирж л таарна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж байна. Дараа нь нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг гээд ар араас нь дуудна. 62, 65 гээд 7 жил олноор нь гаргалаа. Нэг оновчтой шийдвэр байна уу? Байхгүй. Үүнээс хойш энэ хүмүүсийн цаг нь дууссан.

Энэ хүмүүс хэзээ бууна, хэзээ огцорно, тэр хүртэл нь энд сууна. Хэдэн сар, хэдэн жил болсон ч хамаагүй. Би хэлсэндээ хүрдэг эр хүн. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурвыг зэрэг огцруулж болдоггүй юм байна. Аль нэг нь үлдээд төр барих ёстой тогтолцоог Үндсэн хуулинд хийгээд өгчихөж.

 

Тийм учраас эрхэм Ерөнхийлөгч та ажлаа хийж онц байдал зарлаж, Үндсэн хуулинд тусгагдсан чиг үүргийн дагуу Засгийн Газар, УИХ-г тараана уу гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч нь бүх хариуцлагаас зугтаад мод тариад явж байна. НҮБ дээр очоод Монгол улс мандан бадарч байна гээд дэлхий нийтэд худлаа яриад явж байна. Юун сонгууль? Юун мод? Юун дрон? Л.Оюун-Эрдэнэ дрон нисгэж баахан өвчин тараасан.

Залуус нь дархлаа сайн байж болно. Тэр олон залуучууд хөгшчүүлдээ коронавирус аваачаад өгчихлөө. Хүүхдүүдэд, жирэмсэн эхчүүдэд өгчихлөө шүү дээ. Эмнэлэг нь дүүрчихсэн. Ийм хүмүүсээр бид удирдуулаад амьдрах юм уу? Дэлхийн улс гүрнүүдийн жишээ гэвэл хамгийн ойрхон Хятад улс тавхан хүн өвдлөө гээд хорь гучин мянгаар нь тусгаарлаад ариутгал явуулж байна.

Гэтэл манайд ганц хомоол уугиулаад явсан хүн байна уу? Байхгүй. Дэлхий даяараа л үхэж байгаа учраас Монголчууд ч үхэж байх ёстой мэт юм яриад биднийг хөсөр хаяж байна. Болохгүй шүү дээ. Хүний амь модноос үнэгүй болчихсон юм уу? Хүний амь нисдэг дроны шоунаас үнэгүй болчихсон юм уу?

Бүгдийг нь үх гэж мод тарьчихаад араар нь хоосорсон газар нутаг дээр нь 50,000 доллараар гаднаас хүмүүс оруулж ирэх гээд байгаа юм уу? Ийм байж болохгүй ээ. Залуучуудаа гарч ирэхийг уриалж байна. С.Жавхлан эндээ байж л байна. Эдгээр хүмүүсийг буун буутал хөдлөхгүй. Энэ хүмүүсийг хөөж буулгана.”

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!