Жүжигчин Г.Нарансолонго: Аав ээждээ дэндүү их хайртай. Энэ хорвоо дээр төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэнд нь хязгааргүй их баярлалаа….

Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Г.Нарансолонго нь чадварлаг жүжигчин ба сайн ээж, сайн хань билээ.
Тэрээр хошин шог хамтлагийн “X түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр” “Миний хөрш чөтгөр” “Харьд одсон бүсгүйн аав” “Мөрөөдлийн хөлөг онгоц” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосон чадварлаг жүжигчин юм.
Монголын хүүхдийн ордны кино драмын дугуйланд суралцаж төгссөн тэрбээр СУИС-ийн жүжигчний ангид элсээд удаагүй байхдаа “Орчлон фильм” студийн хийсэн “Зүүд шиг хайр” киноны гол дүрд тоглож байжээ: 19 настай оюутан охин Г.Нарансолонго энэхүү кинонд хөдөөгийн гэнэн цайлган охины дүрд тоглосон бөгөөд тухайн үед түүнтэй жүжигчин Г.Золбоот, Б.Эрдэнэчимэг нар хамтран ажиллаж байжээ.
Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй ам ьдралаа холбоод гурван сайхан хүүхдийн эцэг эх болоод буй. Г.Нарансолонго өмнөх ам ьдарлаасаа нэг охинтой байсан ба охинтойгоо хамтдаа сар шинийн Монгол дээлний зурганд хамт орж байжээ.
Харин Темка, Нарансолонго хоёр маань 2010 онд цэргийн баяраар хүүтэй болж байсан юм. Аавыгаа усны дусал мэт дуурайсан тэдний хүүг Т.Анар-од гэдэг.
Саяхан жүжигчин Нарансолонгын төрсөн өдөр болж өнгөрсөн ба түүний нөхөр жүжигчин Темка цахим хуудаснаа “Хайрт минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!!Он удаан хамтдаа байна шүү” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.
Харин тэрээр өөрийн цахим хуудаснаа сайхан аав ээжтэйгээ авхуулсан зургаа хийн “Аав ээждээ дэндүү их хайртай. Энэ хорвоо дээр төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэнд нь хязгааргүй их баярлалаа. Та 2-тоо Ээж Аав болсон өдрийн мэнд хүргэе” гэжээ.
Нийгэмд зөв үлгэр дуурайл болж явдаг урлагийн гэр бүлийн нэгэн төлөөлөл болсон сайхан хосуудын аз жаргалтай гэр бүлийн зургийг хүргэе.