Гэрэл цацартал инээж аз жаргал мэдрүүлдэг үзэсгэлэнт бүсгүйчүүд

Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр бид өдөрт 18-19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэхэд “эндофин” буюу аз жаргалын гормон болон”серотин” буюу стрэссээс ангижруулагч бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж эрч хүч өгдөг байна. Аз жаргалтай инээмсэглэлээр өөрийгөө чимсэн эмэгтэйчүүд хамгийн эрхэмсэг бөгөөд бусдад үргэлж бусдад сайн сайхан эерэг энергийг бэлэглэж байдаг билээ. Таны инээмсэглэл ч бас бусдад аз жаргал, эрч хүч бэлэглэдэг юм шүү. Ингээд энэ удаагийн булангаараа хамгийн сайхан инээмсэглэдэг олны танил бүсгүйчүүдийг онцолж байна.
Нэвтрүүлэгч С. Чимгээ
Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг хөтлөгч, сайхан хүүхнүүдийн нэгэн төлөөлөл бол яахын аргагүй нэвтрүүлэгч С.Чимгээ. Тэрээр айлын ууган охин, аравдугаар ангиа төгсчихөөд СУИС-д конкурс өгч улмаар хойно мюзик холлын ангид суралцахаар явсан боловч Орост перестройка болж нэг жилийн хэлний бэлтгэлээ дуусгаад эх орондоо ирж, СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг.
Дуучин Наран, нэвтрүүлэгч Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх гэнэ лээ.
Жүжигчин Жерри
“Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Улаанбаатар би чамд хайртай, “Галзуу дурла” “Рекит”, “One night” зэрэг кинонуудад дүр бүтээж шаггүй мундаг жүжигчин шинээр мэндэлж байгааг нотолсон хүн бол яахын аргагүй Т.Бадамжав билээ.
Мөн “Алдар + Жерри” инээдмийн цувралд тоглосноор үзэгчид илүү сайн мэдэх болсон юм. Т.Бадамжав нь Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. Таван настайдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод ирж суурьшжээ.
Тэрээр багаасаа дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай хүүхэд байсан гэдэг. Багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан түүний хүсэл нэг л өдөр тайзнаа амилсан “Парисын дарь эхийн сүм”-ийг үзсэнээр өөрчлөгдсэн гэдэг. Үүнээс хойш мөрөөдлөө биелүүлэн 2015 онд СУИС-ийг амжилттай төгсөж жүжигчин болжээ.
Жүжигчин О. Цэнгэл
“Боолын гэрээ, “Сайна уу амьдрал минь, “Эр хүн болгож өгөөч, зэрэг киногоороо олны танил болсон жүжигчин О.Цэнгэл жүжигчны амьдралаасаа хөндийрөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
О.Цэнгэлийн хувьд “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Г.Мишээлтэй хамтран амьдарч, бяцхан охиныг нь 2019 онд төрүүлж Монголын нэгэн аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн билээ. Тэгвэл тэд удахгүй хоёрдахь үрээ өлгийдөн авах гэж байгаа билээ.
Жүжигчин И. Одончимэг
Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин ард түмний хайрлаж хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол жүжигчин Одончимэг билээ.
Тэрээр өөрөөсөө дүү залуутай гэр бүл зохиолоо хэмээн нэг хэсэг олны шүүмжлэлд өртөж байсан ч жүжигчин Бархүү Одончимэг нарын хайр сэтгэлийг одоо бол хэн ч үгүйсгэж чадахгүй болсон билээ. Тэд дундаасаа Сүндари хэмээх авьяаслаг хөөрхөн охинтой бөгөөд бяцхан үр нь ч аав ээжийнхээ халааг авав уу гэлтэй хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ. Жүжигчин Одноогийн хөгжилтэй инээмсэглэлийг харсан хүн бүрийн сэтгэлд нь дулаан мэдрэмж төрөх биз ээ.
Загвар өмсөгч Ө. Содгэрэл
Загварын ертөнцийнхөн дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн нэгэн бол Ө.Содгэрэл.
“Эластин” шампунины рекламаар анх олонд танигдсан тэрээр өдгөө дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг нэгэн. Түүний биеэ авч яваа байдал олон ч бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг бөгөөд тэрээр охид бүсгүйчүүдэд хандан үргэлжид сайхан хувцаслахыг зөвлөжээ.
Түүнийг хувцас загваргүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд загварлаг хатагтай Ө.Содгэрэл “Always, always dress well. Ганц л амьдарна, өдөр бүр гоё харагд. Өөртөө зориулж шүү дээ. Чи өөртөө таалагдаж байвал, чи бусад хүмүүст ч сайхан харагдана, өдөр чинь сайхан байна.
Хувцас ер нь маш гоё шүү дээ. Ер нь яг өөртөө таалагдсан, дараа нь хариад ч бодогдоод байвал тэр зүйлээ авсан нь дээр. Яг тийм л хувцаснуудаа би олон жил өмсөж байгаа. Тэгж их таалагдаж авсан болохоор бүх хувцсаа маш сайн арчилж цэвэрхэн өмсөж хадгалдаг. Гоё цэвэрлээд цааш нь тавихад дараа гаргаж ирээд өмсөхөд шинээрээ гоё байдаг.
Ер нь олон дэмий зүйл авалгүй олон жил өмсөх чанартай юм авсан нь дээр. Нэг өдрийн дотор эсвэл жилийн дотор гоё хувцсаар дүүрэн шүүгээтэй болохгүй дээ. Олон жил гоё хувцаснуудыг бага багаар авч, хайрлаж, цэвэрхэн өмсөөд явж байтал маш олон гоё хувцастай болдог байх” хэмээх зөвлөгөөг охид бүсгүйчүүдэд өгсөн байна. Жирийн үед ч хэрхэн энгийн бөгөөд загварлаг харагдахыг хэнээс ч илүүтэйгээр мэддэг тэрээр гоо сайхандаа харин төдийлөн зав гаргаад байдаггүй нэгэн гэнэ лээ.
Дуучин Хишигдалай
Анх дуулалтаараа олонд танигдаж, урлагийн алтан тайзнаа мандан гарч ирэхдээ махлагдуу биетэй, онигор нүдтэй даруухан охин байсан ч жил гаруйхан хугацааны дараа харсан хүний харцыг булаам хачин сайхан хүүхэн болж чадсан хүн бол яахын аргагүй дуучин Хишигдалай билээ.
Тэрээр бусдаас онцгойроод байх үзэсгэлэн төгөлдөр нэгэн биш боловч өөрийнхөөрөө байж бусдаас айж эмээлгүй өөрийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чаддаг эмэгтэй билээ. Түүний инээхийг нь сонссон хүн бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц тас тас хийсэн инээд нь тодхон сонсогдох билээ.
Жүжигчин М. Цэрэндолгор
М.Цэрэндолгорын хувьд энэ цагийн залуу жүжигчдээс гоо үзэсгэлэн, боловсролоороо ялгардаг. Хөгжмийн зохиолч Балхжавын бага хүү Б.Билгүүний гэргий болсон тэрээр хүүхдээ төрүүлээд 7 хоноогүй байхдаа рекламны зураг авалтад оролцож, ойр дотныхноо гайхшруулж байсан удаатай.
Түүний нөхөр Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Еpөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Тэрбээр 2016 онд Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан ц.эргийн алба хаасан. Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан Тютю уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ. Тэрээр хамгийн сүүлд Хотoл цагаан гүнжийн дүрийг бүтээгээд байгаа билээ.