Хоолны жор

Гэртээ хялбархан хийж болох амттай Солонгос хоолны жорууд – 2

6. Махан цуглуулга хийх арга

Орц:

  • – Үхрийн хэл 350 гр
  • – Тахиан цээж мах 350 гр
  • – Зайдас 300 гр
  • – Гахайн утсан мах 300 гр
  • – Үхрийн цул мах 300 гр
  • – Давс 1-2 цайны халбага
  • – Хар перц 1-2 цайны халбага
  • – Орегано 1 цайны халбага
  • – Халуун чинжүү 1/2 цайны халбага

Хийх арга:

1. Тахианы цээж махыг үмхэх хэмжээгээр жижиглэн татаж саванд хийж дээрээс нь цөцгий, давс, хар перц, улаан чинжүү, гоньд, давс болон бусад төрлийн bbq сүмс, амтлагчнаас хүссэнээ хийж болно. Ингээд сайтар хольж хутгаад хөргөгчинд таглаж хийгээд дор хаяж 3-4 цаг болгоорой. Эсвэл бүтэн шөнө хонуулж ч болно. Тэгвэл илүү сайхан амттай болох болно.

2. Саванд шарах хэмжээний ургамлын тос хийж буцлах шахам халаасны дараа тахиан махыг хийж шарна. Буцлах шахам халуун тосонд тахианы жижиглэсэн цээж мах хурдан болдог. Эсвэл шарах шүүгээг 160С хэмд халааж тослосны дараа тахианы ахыг хийж 20-23 минут болгоно. Тахиан махы бүрж шарж ч болно.

3. Тахианы амтлаж шарсан мах бэлэн боллоо.

4. Үхрийн хэлийг сайтар угааж цэвэрлэсний дараа усанд хийж лаврын навч, давс, хар перц, халуун чинжүүгээр амтлаад 2 цаг орчим зөөлөн гал дээр буцалгана.

5. Үүний дараа уснаас гаргаж хөргөөд нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Зөөлөн гал дээр удаан буцласан тул үхрийн хэл зөөлөн, сайхан амттай болсон байх болно.

6. Өөхгүй үхрийн зөөлөн цул махыг нимгэн хавтгай хэрчээд ургамлын тосонд хоёр талаар нь өнгөцхөн хуурна. Ингэхдээ давс, хар перц, гоньд зэргээр амтлаж хуураад дараа нь галаас гаргаж багахан хэмжээний үхрийн шөлөнд зөөлөртөл нь чанаж болно.

7. Эсвэл жигнүүр дээр тавиад 25-30 минут жигнэхэд сайхан амттай болдог.

8. Хагас боловсруулсан зайдасыг хайруулын тавганд ургамлын тос хийж халаасны дараа болтол нь шарж болгож болно. Мөн шарахдаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчсэний дараа шараарай.

9. Амталсан зайдас сонгосон бол нэмж амтлах хэрэггүй. Харин амталгаа дутуу зайдасыг шарахдаа давс, перц, чинжүү, орегано зэргээс сонгон амтлаж болно. Зайдасыг хайруулын тавагнаас гаргаж тосыг нь сайтар шүүж хөргөөд нимбэгний шүүс цацаж амтлаарай.

10. Гахайн утсан махыг нимгэн бөгөөд урт нарийн хэрчинэ. Хэт нимгэн хэрчих хэрэггүй 3-4мм нимгэнтэй байхад болно.

11. Гахайн махыг халуун тосонд бор хүрэн болтол өнгөцхөн шарна. Тосыг сайтар шүүж гаргаарай.

12. Ингээд амтлаж шарж бэлтгэхэн бүх махыг тавган дээр ангилан үзэмжтэй өрнө. Салат навч, хэрсэн сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, шарсан төмс зэргээр хүссэнээрээ чимэглээрэй.

7. Байцааны ороомог хийх арга

Орц:

  • – Үхрийн татсан мах 650 гр
  • – Гахайн татсан мах 200-250 гр
  • – Байцаа 1 ширхэг
  • – Сонгино 1 ширхэг
  • – Сармис 3 ширхэг
  • – Улаан лооль 5-7 ширхэг
  • – Өндөг 1 ширхэг
  • – томатны сүмс 550 гр
  • – Давс 1 цайны халбага
  • – Хар перц 1/2-1 цайны халбага
  • – Паприка 1 цайны халбага
  • – Яншуй 20-30 гр
  • – Бор сахар 1 хоолны халбага

Хийх арга:

1. Байцааны хамгийн гадна талын хальсийг авч байцааг хүйтэн усанд угаасны дараа буцлаж буй халуун усанд бүхлээр нь хийж 3-4 минут буцалгаад гаргана. Ингээд байцааг сайтар хөргөсний дараа хальснуудыг нэг бүрчлэн салгаж бэлтгэнэ.

2. Ороомгийн шанзанд машиндаж татсан үхрийн мах, бага зэргийн гахайн махыг сонгож болно. Ингээд жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй болон өндөг, давс, хар перц, паприка буюу халуун чинжүү, 100гр улаан лоолийн сүмс /томат/ зэргээр амтлана. Хэрвээ хүсвэл 100-150гр агшаасан цагаан будааг шанзанд хольж болно.

3. Ингээд сайтар хутгаж амтлаад 3-5 минут амраана. Шанзанд нэмэлт шүүс хийх хэрэггүй бөгөөд түүхий өндөг сайхан шүүсэрхэг мэт болгоно.

4. Ингээд байцааны хальс бүрт тэнцүү хэмжээгээр шанзыг багтаан хийж хуйлж орооно.

5. Хуйлж ороосны дараа байцааны хоёр талыг дотогш нь чихэж болно.

6. Мөн эхлээд байцааны хоёр талыг махан дээр зөрүүлж тависны дараа хуйлж ороож ч болох юм. Хэрвээ байцааны хальсны гол дагасан хатуу хэсэг таарвал хутгаар өнгөцхөн салгаж авч болно шүү.

7. Байцааны ороомгийг жигнэх саванд давхарлан хийнэ. Өөр саванд сүмсийг бэлтгэхдээ 450гр томатны сүмс, улаан лоолийн цэвэр шүүс 800гр эсвэл улаан лоолийг жижиглэн хэрчиж шүүстэй нь хийж болно, мөн 1/2 цайна аяга тахианы шөл эсвэл бүлээн ус хийж холиод жижиглэн хэрчсэн 1 хумс сармис, бор сахар, давс, хар перцээр амтлаж сайтар хутгасны дараа байцаан дээр жигд гоожуулан хийнэ.

8. Ингээд сүмсийг боргилон буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр 40-50 минут буцалгана. Сүмс ширгэж улам өтгөн сайхан амттай болтол буцалгана.

9. Ийнхүү амтат байцааны ороомог бэлэн боллоо. Ногоон сонгино, яншуй зэргээр хачирлан идэхэд бэлэн боллоо.

8. Байцаатай хуурсан будаа хийх арга

Орц:

  • – Цагаан будаа 1.5 цайны аяга
  • – Лууван 1-2 ширхэг
  • – Байцаа 250 гр
  • – Сонгино 1/2-1 ширхэг
  • – Ургамлын тос 1-2 хоолны халбага
  • – Улаан лооль 2-3 ширхэг
  • – Давс 1/2-1 цайны халбага
  • – Хар перц 1/4-1/2 цайны халбага
  • – Кетчуп 3-4 хоолны халбага

Хийх арга:

1. Лууванг угааж хальсласны дараа урт нарийн хэрчинэ. Цагаан будааг агшаана.

2. Байцааг мөн адил урт нарийн хэрчээрэй.

3. Сонгиныг жижиглэн хэрчинэ.

4. Улаан лоолийг хэрчинэ. Эсвэл үүний оронд томатны сүмс ч хэрэглэж болно.

5. Ингээд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаасны дараа хэрчсэн сонгиныг хийж 3-4 минут зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн лууван, байцаа, улаан лоолийг хийж үргэлжлүүлэн хуураарай.

6. Ингээд агшаасан будааг хуурсан ногооруу хийж үргэлжлүүлэн хуурна. Давс, хар перц, кетчуп болон өөрийн хүссэн амтлагчаар амтлана.

7. Ийнхүү амарахн бөгөөд амттай хоол маань бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

9. Дүпүтэй шөл хийх арга

Орц:

  • – Тахианы шөл 800-850 мл
  • – Дүпү 500-600 гр
  • – Гахайн мах 250-280 гр
  • – Кимчи 150-180 гр
  • – Сармис 1-2 хумс
  • – Бөөрөнхий сонгино 1/4 ширхэг
  • – Ногоон сонгино 20-25 гр
  • – Өндөг 1 ширхэг
  • – Ургамлын тос 1-2 хоолны халбага
  • – Нунтаг халуун чинжүү 2 хоолны халбага
  • – Давс 1 цайны халбага
  • – Элсэн чихэр 1/2 цайны халбага

Хийх арга:

1. Хамгийн эхлээд шөлийг гаргаж авна. Сайхан амттай шөл гаргаж авахын тулд хатаасан хар хайган загас, улаан лууван /зэрлэг лууван – radish/, далайн замгийг 4 аяга усанд хийж дунд зэргийн гал дээр 10 минутын турш таглаж буцалгана. Дараа нь таглааг авч галын хэмийг зөөллөөд 20 минут буцалгаад загасны мах, замаг, лууван зэргийг шүүж авахад шаргалдуу сайхан үнэртэй шөл бэлэн болно.

2. Эсвэл зүгээр л тос багатай, тосыг нь шүүж авсан тахианы шөл байхад болно.

3. Сармис, бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Сайн чанарын шинэхэн кимчиг бэлтгээрэй.

4. Дүпүг хэрчиж бэлтгэнэ. Хэт жижиг хэрчих хэрэггүй. Томхон хэрчвэл сайн.

5. Ургамлын тосыг гал дээр халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна.

6. Дараа нь хэрчсэн гахайн махыг хийж 3 минут орчим хуурна. Үүний дараа кимчиг хийж 1 минут орчим хуурсны дараа 1/2 цайны аяга шөл хийж дунд зэргийн гал дээр 6-7 минут орчим жигнэж зөөлөн буцалгана.

7. Дараа нь хэрчсэн дүпү, давс, элсэн чихэр, нунтаг халуун чинжүү болон үлдсэн шөлийг хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр өтгөн шөлтэй болтол буцалгана.

8. Шөл өтгөрч буриглан буцлах болно. Амсаж үзээд хүссэнээрээ нэмж амтлаж болно.

9. Ингээд шөлөн дээр 1 ширхэг өндгийг хагалаж зөөлөн гал дээр чанана. Хэрчсэн ногоон сонгиноор амтлаарай.

10. Амтат дүпүтэй шөл маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

10. Пүнтүүзтэй салат хийх арга

Орц:

  • – Лууван 2 ширхэг
  • – Чинжүү 3 ширхэг
  • – Өргөст хэмх 1 ширхэг
  • – пүнтүүз 220 гр
  • – Сармис 2 хумс
  • – Давс 1/2-1 цайны халбага
  • – Цагаан цуу 2 цайны халбага
  • – Сой соус 1/2-1 цайны халбага
  • – Ургамлын тос 1 хоолны халбага

Хийх арга:

1. Лууван, чинжүү, өргөст хэмхийг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Сармисыг жижиглэн хэрчиж бэлтгээрэй.

2. Салат хийхэд нарийн ширхэгтэй пүнтүүз гоймон тохиромжтой бөгөөд гоймонг хүйтэн усанд хийж 10 минут дэвтээнэ. Дараа нь буцалсан халуун усанд хийж 5 минут буцалгана. Ингээд халуун уснаас шүүж гаргаад хүйтэн усаар сайтар зайлж шүүж авна.

3. Лууван, олон өнгийн чинжүүг угааж цэвэрлэсний дараа урт нарийн хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад хэрчсэн ногоон зөөлөртөл нь хуурна. Гэхдээ чинжүүг өнгөө алдтал нь хуурах хэрэггүй. Дараа нь жижиглэн хэрчсэн сармисыг хийж үргэлжлүлэн хуураарай.

4. Ногоо зөөлөрч болсны дараа галаас гаргаж хөргөнө. Ингээд чанасан гоймон, хуурсан ногоог хэрчсэн өргөст хэмхтэй хольж хийгээд цагаан цуу, давс, сой соусаар амтлаж сайтар хутгана. Энэ бол пүнтүүзтэй салат хийх хамгийн энгийн жор бөгөөд салатыг улам илүү амттай болгох олон арга бий.

5. Хүсвэл нэмэлт амтлагч хийж болно. Ногоон сонгино, яншуйгаар чимэглэн амтлаж болно. Мөн ногоогоо хуурахдаа бор мөөг, бууцай, шар буурцаг гэх мэт олон төрлийн ногоо нэмж урт нарийн хэрчсэн үхрийн махтай хольж хуурч болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!