Шар Мэдээ

Жүжигчин Э.Тодгэрэл:”Нөгөөдүүл чинь намайг олоод зoдчиxлoo”

“Бид 3-ын болзоо” УСК-нд хамтран тоглосноосоо хойш нэр холбогдож хайрын романс үүсгээд байгаа жүжигчид бол Драмын театрын залуу жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар билээ.

Монголын олны танил сайхан хосуудын нэг гэгддэг жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нарын харилцаа олны анхаарлын төвд байсан үеүүд зөндөө. Анх нийлсэн цагаасаа л эхлэн сенсааци дэгдээж харилцаагаа нууцалж байсан тэд үлгэр жишээ хосууд байсан.

Бие биедээ хайрын үгс харамгүй илгээж цахим орчныг дүүргэдэг байсан тэд өдгөө тус тусдаа буй. Учир нь П.Шүүдэрцэцэг АНУ-д суралцаж байгаа бөгөөд тэднийг хоёр тийш болсон байж магадгүй гэх эргэлзээ олны дунд төрж эхэлсэнч удалгүй салсан нь батлагдсан юм. Жүжигчин Тодоо сүүлийн үед фитнессээр эрчимтэй хичээллэж бие бялдартаа ихээхэн анхаарч өөрчлөгдөөд байсан нь олны анхаарлыг татаж нэг хэсэг шуугуулсан.

Тэрээр чин үнэнч хайраа илэрхийлэн инстаграмм хаяг дээрээ ганцхан түүнийгээ дагадаг байсан бөгөөд одоо харин дагах аа больсон нь Шүүдрээ Тодоо хоёрын харилцаа бүрэн дууссан нь нотлогдлоо.

Тэрээр “Хэрсүү охин” олон ангит кинонд дүр бүтээн ажиллаж байгаа. Кинонд тоглоод завгүй байгаа залуу жүжигчин өөрийн цахим хуудсандаа оруулсан зураг авалтын үеийн зураг аа оруулжээ нэлээн зoдooн нүдээнтэй кино бололтой. Сонирхол татах бас нэгэн сонирхолтой олон ангит кино болох нь дамжиггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!