Улс ТөрШар Мэдээ

Сумъяабазар: Би дүүдээ циркийн газар авч өгөөгүй, намайг шалгуулаарай

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ циркийн гадаа шууд дамжуулалт хийн, циркийг нураах гэж буй талаар мэдээлээд байсан. Энэ асуудлын талаар хотын дарга Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес.

Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албанд Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэ рэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ.

Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан байв.

Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан. Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай” гэв.

times.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!