Нийгэм

НАМАЙГ БОЛОРОО ГЭДЭГ ТАНАЙ ХҮН БИД 2 СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЯВAЛДАЖ БАЙНА ӨЧИГДӨР ТАНАЙ ХҮН НАДТАЙ ХОНООД…

Сайн байцгаана уу? Би 3н хүүхэдтэй энгийн нэг эх хүн, бид тийм ч баян чинээлэг биш дундаж амьдралтай монголын ихэнх залуу гэр бүл шиг зээлийн орон сууцанд амьдарч лизэнгийн машин унадаг Нөхөр бид 2 ханилаад дөнгөж 5 жил болж байгаа Мэдээж би гэр бүлдээ нөхөртөө хайртай энгийн л нэгэн эмэгтэй Саяхны нэг өдөр манай хүн 7 хоногийн томилолттой хөдөө явлаа

Хамгийн бага хүү маань одоо дөнгөж 6 сар хүрч байгаа болхоор би гэртээ хүүхдүүдээ хараад л суудаг Гэтэл маргааш нь орой болсон хойно дугаараа нууцалсан утаснаас нэг эмэгтэй гэнэт залгаад -намайг Болороо гэдэг танай хүн бид 2 сүүлийн 2 жил явaлдаж байна Өчигдөр танай хүн надтай хоноод өглөө Баянхонгор явсан

Би уул нь танай нөхрийг гэр бүл үр хүүхдээ бод би ч бас хүнтэй сууж амьдралаа бодмоор байна гэхээр уйлж дуулаад гэрийн гадаа зогсоод өрөвдөөд уулзахаар чи битгий хүнтэй суу би төсөөлж ч чадахгүй байна, би угаасаа эхнэртээ хайргүй болсон хүүхдүүдээ жаахан томорхоор сална тэр хүртэл тэсчих гээд байна чи нөхрөө татаад ав гэдэг байгаа

Аз болоход тэр үеэр манайд нөхрийн эгч нь ирчихсэн байж таарваа Би ч хүүхдээ тэвэрчихсэн байсан болхоор биеэ барьсан уу эсвэл шоконд орсон уу уурлаж ч чадсангүй аанхан аанхан л гээд байлаа Тэгэх тусам нөгөө хүүхэн чинь яаж cеkсддэг байсан нөхөр миний талаар юу гэж хэлдэг байсан гээд зүрхийг маань зүсэж өгвөө

Хамгийн аймаар нь нөхөр бид 2 л мэддэг нууцуудыг нэгд нэгэнгүй сайн мэдэж байсан Тэгээд ярьж дуусангуутаа нөхөрлуугаа залгалаа холбогдох боломжгүй Эгч нь сонсоод бүр галзуурах шахаж байгаад гараад явчив Би гэртээ хүүхдүүдтэйгээ байж суух газраа олж ядан ганхана

2 бага хүү маань оноос хойш яасан нь мэдэгдэхгүй 10 хоног халуурсныг хэлэх үү нөхөр бага хүүхдээ халуунтай байгааг мэдсээр байж яах аргагүй байж ядаж байгаад хөдөө явлаа гээд гарсныг хэлэх үү бүгд үнэн гэж бодогдоод болдоггүй 1 дэхь өдөр нь ажил руу нь залгаж томилолтыг нь асуулаа хүүхний хэлдэг ч таарч байна шүү

Тэгээд өдөр шөнөгүй утасдаж байгаад нөхөртэйгөө маш тайван ярьлаа тэгсэн тийм юм байхгүй атаархсан хүн юу ч хэлж ярьж болно ш дээ гэдэг байгаа тэр шөнөө арай гэж өнгөрөөгөөд маргааш нь бөө руу үзүүлэхээр явлаа яг л хэлж байна хүүхний ярьдаг үнэн болж байна шүү

Тэндээс гараад явж байтал өнөө хүүхэн харин утсаа нууцалалгүй залгаж байнаа нөхөртэйгөө аятайхан ярихгүй яасан юм тэр чинь залгаад нэгэнт бүгд мэдэгдсэн юм чинь би чам дээр очно гээд байна гэлээ гэнэт уур хүрээд тэр нэг хоосон тэнэг юмаа авч л байхгүй юу гэчихсэн тэгсэн чинь чи хэлсэн шүү дараа нь битгий уйлж дуулаад гүйгээд байгаарай чи өнөөдөр бөөгөөр явсан гэлүү нөхрөө тэгж аргалдаг байсан юм байна тээ энэ тэр гээд аймаар дургүй хүрмээр юм яриад байхад нь утсаа тасалчлаа

Мессеж ирж ЧАМ ШИГ НӨХӨРТӨӨ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ТУСГАЧААД ЭХНЭР НЬ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ ЯНXAH ЭНЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ гэнээ би амьдралдаа ийм өвчин тусаж байгаагүй 3н хүүхэд төрүүлсэн маань үүний баталгаа биз дээ Ингээд нөхөртэйгөө ярьсан бүхнийг тэр хүүхэн мэдэж над руу баахан мессеж бичээд хэд хонолоо

Үxэx шахам байж нөхрөө ирхийг нь их удаан хүлээлээ энэ хугацаанд хоол ч идэж унтаж ч чадахгүй хөхнийхөө сүүг татартал шаналсан даа Ингээд ирвээ уулзлаа Би ч тайвшруулах эм өндөр доозоор уугаад ярилцах гэж оролдов Мэдээж үнэнээ хэл гэсэн нөгөөх чинь миний шахалтаар уулзсан гэдгээ хүлээлээ 3-хан удаа энэ тэр гээд л бүгд миний буруу тэр эмэгтэйд ямар ч буруу байхгүй би танилцая гэж гуйсан чи намайг хардаад байхаар чинь хоосон хардуулж байхаар хийчихье гэж бодсон гэдэг байгаа

За тэгүүл салъя надад хайргүй юм бол хамт амьдрах шаардлага байхгүй ээ гэсэн чинь үгүй ээ яасан ч салахгүй би чамд хайртай хүүхдүүдээ бодооч гэхийн тэсэхээ болиод нүүрэн дундуур нь алгадсан чинь хүүхдээ тэврээд зогсож байгаа миний толгой руу 3 дахин аймаар хүчтэй дэлсээд авдаг байгаа

Ээ бурхан минь ямар баймаар байсан гээч… Хэд хоног өнгөрлөө нөгөө хүүхэн мессеж бичиж утсаар ярьсаар л сүүлдээ бүүр бөөн юм болж бүх эцэг эх ах дүү нар оролцоод эхэлсэн болохоор манай хүн бид 2 тэдний удмын бөө лээр очлоо тэгсэн чинь бөө нь бууж нөхрийг маань номын хүчээр олон жил барьж сүүлдээ бүүр хараал жатга хийсэн байна гэдэг байгаа

Миний өмнө нь очсон бөө бас тэгж хэлсэн юм Тэгээд тэр бөө чи эхнэр хүүхдээ сонгох уу тэр хүүхнийг сонгох уу гэдэг байгаа манай хүн юу ч дуугардаггүй ээ Сүүлдээ буусан тэнгэр уурлаж чи нөгөө хүүхнийг сонговол 7 хоногын дараа гэхэд хөл чинь татах болно чи аль амьдралаа сонгох вэ гэж дарамталж байж эхэр хүүхдээ сонгоно гэж хэлүүлдэг байгаа Би ч гомдоод уйлаад л…

Тэрнээс хойш одоо нэг л хонож байна гэм хийсэн хүнийг зовooх гэж чи яв би чамаас салмаар байна хайргүй юм бол хамт байх хэрэг алга би жаргалтай амьдарч үзмээр байна итгэж чадахгүй гээд хэдэн үг хэлсэн чинь гэрээсээ гараад явсан одоо ахындаа согтуу унтаж байна гэнэ ээ

Би одоо яах вэ надаас өөдтэйхөн уучлалт ч гуйхгүй байгаа энэ хүнээс салах уу 3 хүүхдээ бодоод уучлалт ч гуйлгахгүйгээр уучлаад амьдрах уу? Хараал хүртэл хийлгээд байгаа энэ хүүхнийг бас яах вэ надад байгаа бардам занг бас яах вэ надад туслаач Би үнэн болсон явдлыг л хэллээ та бүхэн уншсан сонссон мэддэг амьдралын туршлагатаа тулгуурлан үнэн сэтгэлийн зөвөлгөө өгөөч хүүхдүүдийг маань бодоод бүү харaaж зүхээрэй хичээнгүйлэн гуйя

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!