ЗөвлөгөөХоолны жор

Шөнө нойр хүрэхгүй унтаж чадахгүй байвал үүнээс 1 халбагыг л уучих! Өглөө нь сэрээд та надад баярлах болно

Нойргүйдэл нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа нэгээхэн асуудал. Стресс ихтэй нийгэмд өдөр бүрийг бухимдал, ядаргаанд дунд өнгөрүүлсээр эцэстээ нойргүйдэлд хүрнэ. Энэ нь зарим хүмүүсийн хувьд сүртэй асуудал биш мэт боловч, нойргүйдэл нь таныг олон төрлийн асуудалд хүргэх бөгөөд эрүүл мэндийн хувьд тун ч аюултай. Тэгвэл та бүхэндээ нойргүйдлээс салж, тайван унтаж, сайн амрахад туслах нэгэн жорыг хүргэж байна.

Үүний гол орц нь ягаан Гималайн давс болон зөгийн бал юм.

  • Ягаан Гималайн давс – 1 халбага
  • Зөгийн бал – 5 халбага

Орцуудаа хольж бэлтгээд, шилэн саванд хийж тавиарай. Та орой бүр орондоо орохын өмнө тал цайны халбагыг идэх хэрэгтэй. Дангаар нь идэхэд хэцүү байвал сүү эсвэл усанд найруулаад ууж болно. Ингэснээр та тэр дороо л нам унтаж, өглөөг эрч хүчтэйгээр угтах аж.

Энэхүү гайхалтай байгалийн давс нь бие махбод дахь с е р о т о н и н ба м е л а т о н и н ы түвшинг зохицуулдаг бөгөөд тав тухтай унтах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн цусны даралтыг бууруулна. Харин үүнийг зөгийн балтай хольж хэрэглэснээр, биеийг тайвшруулж, амрахад бэлэн болгодог. Хэрэв таны нойр хүрэхгүй байвал төрөл бүрийн эм уухын оронд энэхүү жороор бэлтгэж уугаарай. Таныг эрүүлээр тайван амарч, унтахад тусална.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!