Сонин хачин

Цaгдaaд байдгаа хураалгасан ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИНД цахим хэрэглэгчид 59 мянган доллар цуглуулж өгчээ

Калифорни мужийн Беркли хотын төв цэнгэлдэхийн ойролцоо Бето гэдэг жижигхэн биетэй мексик цагаач шарсан зайдас зардаг байжээ. Гэтэл саяхан түүн дээр цаг.даа ирж зайдас шардаг түрдэг машиныг нь хурааж авчээ.

Мөн орлогийн бүх мөнгийг нь хүртэл хураахыг хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр ирсэн Мартин Флорес гэдэг блоггер нүдээрээ харжээ.Тухайн үед 4-5 хүн шардас зайдас зарж байхад цаг.даа зөвхөн мексик эрийн л машин орлогийг хураан авчээ.

Бусад нь уугуул иргэд байсан тул тэдэнд амаар сануулга өгөөд өнгөрчээ. Блоггер эр цэнгэлдэхийн булан бүрд шахуу хүмүүс ар.хи ууж байхад цаг.даа шарсан зайдсаар оролдлоо хэмээн маргалдсан байна. Тэрээр болсон явдлын бичлэгийг цахимд оруулжээ.

Мексик эрд гудамжинд зайдас зарах зөвшөөрөл мэдээж байгаагүй ч энэ удаад цахим хэрэглэгчид Бетогийн талд оржээ. Мартин Флорес GoFundMe сайтад данс нээж юу ч үгүй үлдсэн мексик залууд мөнгө хандивлахыг уриалжээ.

Тэрээр 10 мянган доллар босгоно гэж тооцсон ч 31 мянган хүн мөнгө хандивлаж 59 мянган долларт хүрчээ. Хүмүүс голдуу 1-10 доллар шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!