Хоолны жор

Давхар хуушуур хийх дэндүү амттай жор: Амт нь арааны шүлс асгаруулж, дахин дахин идэх хүсэл төрүүлнэ

Маш өвөрмөц бас амттай байдлаар хийж болох нэгэн төрлийн хуушуурны жорыг та бүхэндээ хүргэж байна. Сурч аваад хийж үзээрэй.

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Гурил – 350 гр
  • Бүлээн ус – 220 гр
  • Сонгино – 1 ширхэ
  • Ургамлын тос – 1 халбага
  • Соё соус – 2-3 халбага
  • Масло – 50 гр
  • Татсан маханд хийх ус – 30-50 мл
  • Давс, перец, бусад амтлагч

Хийх арга:

Гурилан дээрээ усаа хийж зуурна. Хэт шингэн байж болохгүй тул өөрийн мэдрэмжээр тааруулж зуураарай. Зуурсан гурилаа цааш тавьж, 20 минут амраана. Татсан махан дээрээ татсан сонгиноо хийж, дээр нь соё соус, ургамлын тос, давс, перец болон бусад амтлагчаа нэмж базаарай. Дээр нь мөн багахан усаа хийж базах хэрэгтэй.

Зуурч амраасан гурилаа хоёр тэнцүү хэсэгт хувааж, нимгэн болгож элдэнэ. Гурил дээрээ махаа тарааж, ¾ хэсэгт түрхэнэ. Мах түрхэгдээгүй үлдсэн хэсгийг зүсч аваарай.

Гурилны доод хэсгийг дээш болгож наагаад, үлдсэн хэсгийг мөн хажуу тийш болгож, гурил дээр тавьна. Ингээд гурвалжин хэлбэртэй болгох хэрэгтэй.

Хуушуурны захуудыг дарж чимхэн, салахааргүй болгоорой. Хайруулын тавгандаа масло хийж халаагаад хуушуураа хийж шарна. Хоёр талаар нь ээлжлэн 5 минут орчим шараарай. Галыг нь зөв тохируулахаа анхаараарай. Эс бөгөөс хуушуур түлэгдэх аюултай.

Ингээд л таны амттайхан оройн зоог бэлэн болох юм. Тэнцүү хэсгүүдэд хувааж таваглан, сайхан хооллоорой.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!