Лайфстайл

А.Ганчимэг: Хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ

Хувьсал продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг Д.Ганцэцэг нар АРИМУН продакшинг байгуулж анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киног амжилттай бүтээн дэлгэцнээ толилуулан үзэгчдийн хүртээл болгосон билээ.

 

Үзэгчид ч Аримун продакшны анхны уран бүтээлийг ам булаацалдан магтан хүлээн авсан. Ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн тэрбээр хөхүүл ээж байх үеийн сонирхолтой дурсамжаа хуваалцжээ. Тэрээр инстаграм хуудаснаа: Ёстой сонин сайхан учрал боллоо…

2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ “ээжгүй өссөн болохоор таний сүүг уухад үнэхээр гоё амттай байсан.

Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн” гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа “Улам мундаг болноо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ….

Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой… үргэлж дэмжиж, ерөөж явах болноо хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!