Нийгэм

1997 онд буцаж ирнээ гээд Монгол явсан ээжийг минь олоход туслаач

Сайн байцгаана уу ? Монголчуудаа. Миний Монгол нэрийг Хулан гэдэг, дүүг минь Тулгаа гэдэг. Би 1992 онд БНСУ-д төрсөн.

Миний ээжийг аавын хэлснээр Оюунаа гэдэг, монгол хүн. Аав минь Солонгос хүн. Манайх Пусан хотод амьдардаг.

1990 онд ээж минь Солонгос улсад ирж манай аавын ажилладаг комьпютерийн эд ангийн үйлдвэрт ажилласан юм. Аав ээж 2 танилцаад удалгүй би, дараа нь миний дүү гарсан.

1997 онд буцаж ирнээ гээд Монгол явсан ээжийг минь олоход туслаач

Ээж минь энэ улсад ирээд 7 жил болоод хамт байх боломжгүй болоод 1997 онд Монгол улс руу буцсан. Буцахдаа эргэж ирнэ гээд явсан гэсэн. Би сайн санадаггүй юм. Тэр цагаас хойш ээжийгээ хараагүй 20 гаран жил болжээ. Ээж минь монгол улсад амьдарч байхдаа Улаанбаатар хотод хүнсний дэлгүүрийн худалдагч хийж байсан гэсэн. Та бүхэн ээжийг минь олж өгч туслаач. Аав бид 3 сайхан амьдарч байгаа.

Гэхдээ ээжтэйгээ л уулзахыг маш их хүсч байна. Ээж минь та өөрийгөө хараад таньж байвал www.pusanweb.com хуудсанд захидал бичиж, охинтойгоо заавал холбогдоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!