Нийгэм

Б.Хулан: Амьдралдаа нэг удаа алдсан ч, арав гаруй насаар ах хүнтэй суугаад хожсон

“Х-Түц” продакшнаас гармагцаа сураг алдарсан жүжигчин Б.Хулан шинэ амьдрал эхлүүлэхээр яарч явснаа саяхан дэлгэжээ. Урьд нь амьдрал зохиож, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй ганцаар хоцорсон тэрбээр нэг хэсэг нисгэгч залуутай үерхэж байсан гэдэг.

Гэвч олны хэл амнаас залхсан уу, яасан. Мөнөөх залуу нь хамтын амьдрал ярих нь байтугай, хадмын босго ч давахыг хүсээгүй тул хоёр тийш болжээ.

Хайр халамж, халуухан тэврэлт үгүйлж явсан жүжигчин Б.Хулан өдгөө Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арван насаар ах хүнтэй ханилж, удам залгах нуган үр төрүүлээд байгаа. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа асуудлыг эрс үгүйсгэсэн бөгөөд саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа хувийн амьдралынхаа нууцыг задалжээ.

“Би амьдралдаа нэг удаа алдсан. Гэхдээ энэ алдаа минь тийм ноцтой юу гэвэл үгүй. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм уйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий.

Мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тэгтлээ баян биш. Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохоор надад амар байдаг юм.

Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж ярьсан жүжигчин бүсгүй өдгөө гурван хүүхэдтэй. Хамгийн том охин нь энэ жил 16 нас хүрч ээжийнхээ өмөг түшиг нь болж яваа гэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!