Хоолны жор

Би өмнө нь ийм гоё амттай шпагетти идэж байсангүй. Хэр баргийн хоол голоод иддэггүй хүүхдүүд маань…

Өнөөдөр та бүхэндээ хүүхдүүдийн хамгийн идэх дуртай амттай шпагетти хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Гэхдээ энэ нь энгийн нэг шпагентти биш. Маш өвөрмөц, бас тун ч амттай. Тийм ч учраас хүүхдүүд амтархан иддэг. Иймд амралтын өдөр хүүхдүүддээ дуртай хоолыг нь хийж өгөөрэй.

 

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Шпагетти гоймон – 900 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Амтат чинжүү /улаан/ – 1 ширхэг
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Ургамлын тос – 1 халбага
  • Улаанлоолийн паста – 2 халбага
  • Ус – 250 мл
  • Бяслаг – 100 гр
  • Яншуй – 20 гр
  • Давс, нунтаг улаан перец, рөүзмарин – амталгаагаар
  • Хар перец – 2 чимх

ХИЙХ АРГА:

  • Татсан махан дээрээ давс, нунтаг улаан перец, рөүзмарин болон хар перец хийж базаж амтлана. Шпагетти гоймонгоо 3 тэнцүү хэсэгт хувааж, тус бүрийг нь махаар ороож бэлтгэнэ.
  • Хайруулын тавгандаа тос хийж халаагаад гоймон ороосон махаа тавьж шарна. Махаа хоёр талаар нь эргүүлж, тус бүр 3 минут шараарай.
  • Сонгино болон сармисаа шоо дөрвөлжин хэрчиж, хайруулын тавгандаа хийж хуурна. 2 минут орчим хуураад дээр нь дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн чинжүү, улаан лоолио нэмнэ.
  • Ахин 3 минут орчим хуураад, дээр нь ус болон улаан лоолийн пастагаа хийнэ. Галаа багасгаад 20 минут зөөлөн гал дээр жигнэж болгоно. Үүн дээрээ давс, нунтаг улаан перец гэхчлэн амтлагч хийж, өөрийнхөөрөө амтлаарай.
  • Махан дээрээ үрсэн бяслаг тавьж, 3-5 минут жигнэж хайлуулаарай. Мөн дээр нь яншуйгаа хэрчиж цацна. Ингээд л бэлтгэсэн хоолоо таваглаж идэхэд болно.

Та сайхан хооллоорой.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!