Хүн та ан амьтан, ядарсан нэгэнд тусалдаггүй юм аа гэхэд бүү гомдоогоорой

Эрт дээр үед юм гэнэ. Эзэн үгүй хоёр гөлөг өлсөхийн эрхэнд идэх юм хайж явсаар нэгэн хот айлд иржээ.
Нэг гөлөг нь: – “За би энэ айлд нь оръё, чи тэр айлд нь ор. Гарч ирээд уулзъя” гэжээ. Эхний гөлөгний орсон айл баян гэж жигтэйхэн. Өнөөх гөлгийг харсан баян айлын ааштай эхнэр:
– Хаанаас ирсэн муу золбин гөлөг вэ, зайл жов чи гээд чулуу шидээд хөөжээ. Юун идэх юм өгөх, шидсэн чулуу нь хөлийг нь онож, xyгарч бэртэж гэнэ. Нөгөө гөлөгний орсон айл ядуувтар, олон хүүхэд бужигнасан айл байжээ.
Гэрийн эзэн гөлгийг хараад өрөвдөж:
– Эхнээр, энэ гөлөгт хоолноосоо цадтал нь өг, хэдэн муу бор хүүхдээс минь ялгаа юу байхав, өлсөж ядарч яваа амьтан байна, буян болог гэжээ. Тэр гөлөг ч цадталаа идэж гэнэ. Нэгэн нартай өдөр хоёр гөлөг уулзжээ.
Баян айлыг бараадсан гөлөг турж эцээд нүднээс гарсан гэж хэлэх юм биш. Тэрээр: – “За, би үхээд энэ баян айлд хүү болж төрнө. Багаасаа бие муутай болж, хамаг эд хөрөнгийг нь үрж байгаад үхнэ” гэж гэнэ. Харин ядуу айлыг бараадсан гөлөг нь ийнхүү хэлжээ.
– “Би энэ ядуу айлд хүү болж төрөөд, эрийн цээнд хүрэхээрээ аав ээж ах дүүгээ асарч, жаргаана” гэжээ. Сарын дараа айлын эхнэрүүд хөл хүндэрч, арван сарын дараа нярайлцгааж. Баян айлын хүү бие турьхан, өвчин ороодог, хаана сайн эмч домч байна тийшээ явж эмчлүүлсээр эд хөрөнгө нь ч дундарчээ.
Хүү арван зургаатайдаа өнгөрч гэнэ. Ядуу айлд сайн хүү төрж, хамрын ханиад ч хүрэлгүй эрүүл чийрэг өсч, эрийн цээнд хүрээд, гэр бүлээ тэтгэн дэгжээсэн гэдэг. Энэ түүх үнэн, эсвэл худал байсан ч хамаагүй
#ҮЙЛИЙН_ҮРИЙН_ТОЙРОГ ийм байдаг гэдэг нь гарцаагүй үнэн. Хүн та ан амьтан, ядарсан нэгэн, алив бусдад тусалдаггүй юм аа гэхэд бүү гомдоож байгаарай. Тэдний гомдол тээг чулуу болж амьдралд чинь саад болох вий. Үйлийн үрээ хүн үүрч бардаг хорвоо шүү. Үрээн яаж явахыг өөрсдөө ч мэдэхгүй яваа шүү бид…