Нийгэм

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй:”Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж…”

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байна.

-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ?

-Яг 10 дахь өвөлтэйгөө золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л … Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.

-Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу?

-Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, загнуулмаар байна. Би айлын ганц хүү болохоор их зожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав, ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг.

-Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгөө дотно байсан болов уу гэж боддог юм …

-Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л …. Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд, Хөвсгөл аймаг руу дээхэн явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдэв. Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би одоо маш их гунигладаг. Хайр энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.

 

-Өвөө тань чамд зориулж хэдэн шүлэг бичсэн бэ. Мөн аав тань бичиж өгсөн үү?
-Өвөөгийн гаргасан “Гашуун өвс” номонд миний тухай олон шүлэг байдаг. Намайг төрөхөөс өдийг хүртэлх цаг хугацааг багтааж бичсэн байсан. Би ч гэсэн 2015 онд 14 настай байхдаа өвөө, эмээдээ зориулж бичсэн шүлгээ танд сонирхуулъя. Мөн аав маань ч надад шүлэг бичиж өгдөг шүү.

 

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь

Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

 

-Одоо чи шүлэг бичиж байгаа юу. Өвөө, аав тань чамайг шүлэг бичих авьяастай юм байна гэж хэлж байсан үе бий юу?

-Өвөө надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг зааж өгсөн. Байнга ч захидаг байсан. Утсаар ярих, уулзах бүртээ лавлана. Магадгүй энэ байдал шүлэг бичихийн эхлэл ч юм бил үү.

-Чи одоо л ертөнцийн мөнх бустай эвлэрч байгаа байх. Өвөөтэйгөө үргэлж хамт байх юм шиг санадаг байсан болов уу?

-Энэ шүлэг таны энэ асуултад яг тохирох байх аа.
Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Өвөөгийнхөө юуг үргэлж хадгалж явдаг вэ?

-Өвөөгийн өгсөн ороолт, цаг, захианууд. Цаашид ч хадгалж явах болно.

 

-Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?

-Маш их хүсч байна. Гэхдээ би нутагтаа хоосон очмооргүй байна аа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай надад “Чи гаалиар давахдаа их эрдэнэсийг эх орондоо баригдалгүй авч ирээрэй” гэж захисан. Энэ нь их эрдэм юм л даа.

-Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөх болмоор хүү байна билээ” гэж байсан. Жүдо бөхийн бэлтгэл хийж байгаа юу?

-Одоогоор хичээл номондоо илүү анхаарч байна аа.

-Тэгвэл ирээдүйн зорилго тань юу вэ?

-Аав надад “Чи хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Тэр л чиний амьдралын зорилго шүү” гэж үргэлж захидаг. Бага байх үед “Машин ч юм уу бүтээх ёстой юм байна” гэж бодож байлаа. Гэтэл тэр үгийн мөн чанар нь хайр сэтгэл, гэр бүл, урлаг, амьдрал гэх мэт маш олон зүйл байсан юм билээ.

 

-Яагаад заавал цөмийн физикч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Шинжлэх ухаан өөрөө энэ ертөнцийн мөн чанарыг судлах юм. Энэ амьдралын утга учрыг харах, өөр өнцгийг нээх хаалга гэж ойлгож болно.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана биз дээ?

-Мэдээж. Гэхдээ үүнийг цаг хугацаа шийдэх байх аа.

-Багаасаа Францад байгаа болохоор Монгол хэлнээсээ хөндийрөх тал байна уу?

-Би нэг ч удаа кирилл үсэг заалгуулж байгаагүй. Хүн хэчнээн харийн хэлээр ярьдаг ч гэсэн Монголоороо бодож, Монголоороо сэтгэвэл төрөлх хэлээ мартахгүй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!