Нэвтрүүлэгч Б.Ундрахжаргaлант телевизиийнхээ 15 жилийн ойгоор 15 сая төгрөгөөр шагнуулжээ

NTV телевизийн урдаа барьдаг нэвтрүүлгүүдийн нэг бол яах аргагүй БOЛЗОО ток шоу гэдэгтэй үзэгчид санал нийлэх байх. Үзсэн хэнд ч болов хөтлөгч Б.Ундрaхжаргалант царайлаг төдийгүй чадварлаг, ухаалаг эмэгтэй гэдгээ чамбай асуултуудаараа илтгэдэг билээ.
Гэр бүл нь төдийлөн олонд ил байдаггүй тэрээр нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Энэ жил NTV телевизийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд нэвтрүүлэгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Би чинь NTV-дээ 15 жил ажиллаж буй ууган ажилтны нэг билээ. Баярт ойгоороо бас шагнуулсан шүү дээ! Надад дахиад баяр хүргээрэй.
NTV15жил, 15сая Шагнал, магтаал горьдож ажилласангүй. Өмнөх ажилдаа л сэтгэлээ зориулж ажиллахыг хүссэн, 15 жил өнгөрчээ…Чадахгүй байхад л з.эмлээд, шахаж шаардаад, дэмжээд өдий хүргэсэн үе үеийн удирдлагууддаа, бодсоноороо ажиллах боломжийг олгодог, чиглүүлэгч Bayarbat Ariunbold захиралдаа, нэгэн хүчээр зүтгэдэг хамт олондоо баярлалаа” хэмээжээ.