Шар Мэдээ

Б.Болдсайхан: Одон, шагналын ярианаасаа намайг хасаасай гэж хүснэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өчигдөр тохиолоо. Жил бүрийн эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одон хүртээдэг уламжлалтай.

Харин энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-өөр “Чингис хаан” одон гардуулахгүй хэмээсэн. Тэгвэл эл шийдвэр гарахаас өмнө уг шагналыг Б.Болдсайхан эмчид өгөх хэрэгтэй гэх саналууд олон нийтийн зүгээс гараад байсан юм.

Харин Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Ямар ч гавьяа байгуулаагүй, гай ч болоогүй, ажлаа л хийж яваа эмч. Иймд тэр одон, шагналын ярианаасаа намайг хасаасай гэж хүснэ. Шагнал магтаалаас урам авдаггүй, муулаад ч шантарч гунддаггүй” гэжээ

ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН “Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!