20 мянган төгрөгөөр торгуулаад үзвэр, үйлчилгээ үзнэ гэв

Үзвэр, үйлчилгээг 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээгээд байгаа билээ. Гэхдээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орно. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой юм.
Цар тахлын үед байж болох хамгийн боломжтой байдлаар эдийн засаг, ААН, ажлын байраа хамгаалахыг зорьж байгаа. Нөгөө талд иргэд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахих, коронавирусын эсрэг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Одоогийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Гэвч гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн л хамрагдаад байгаа юм.
Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд одоо байгаа улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ гэж Засгийн газар, Улсын онцгой комиссоос мэдэгдээд байна.
Дашрамд хэлэхэд, Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөц бий.
factnews.mn