Мэдээ Мэдээлэл

Сайн дураараа вaкцины 3-p тунгаа тариулсан хүмүүст БҮТЭН ҮХЭР ҮНЭГҮЙ ӨГНӨ.

Юта мужийн Эрүүл мэндийн департмент сайн дураараа вакцин тариулсан хүмүүст үнэгүй үхрийн мах тараах болжээ.

Тус мужийн JBS хүнсний үйлдвэр засгийн газрын энэ шийдвэрийг дэмжин хамтран ажиллаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, вакцинжуулалтад сайн дураараа идэвхтэй хамрагдсан хүн бүрт хоёр кг үхрийн мах үнэгүй өгч буй юм байна.

Тэр ч байтугай вакцин тариулсан хүмүүсийн дунд бүтэн жилийн үхрийн махны хэрэглээний шагналын сан бүхий тэмцээн зарлажээ.

Энэ талаар JBS хүнсний үйлдвэрийн менежер Даррен Олсен “Вакцин хийлгэж байгаа хүн бүр биднийг төдийгүй энэ нийгмийг аюулгүй, эрүүл байлгахад хувь нэмэр оруулж буй ачтан. Тиймээс бид вакцинжуулалтын ажлыг дэмжиж, цар тахлын төгсгөлийг улам ойртуулахад хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Юта муж АНУ-ын бусад мужийг бодвол хамгийн цөөхөн иргэнээ вакцинжуулсан байна. Харьцуулж үзвэл, энэ сарын 17-нд Ютагийн 3.2 сая хүн вакцин тариулсан бол Калифорнид мөн үед 47 сая иргэн вакцинжуулалтад хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!