Улс Төр

Ц.Даваасүрэн: Манай бизнесмэнүүд дээрмээр мөнгө олсон учраас залхуу

Улсын Их хурлын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын талаар дараах байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.

Тэрбээр “Дарханы арьс ширний цогцолборыг 2022 онд барьж эхэлбэл 2024 онд ашиглалтад орно. Үүнд төв банк оролц. Хамгийн багадаа 500 сая ам.доллар орно. Ийм зүйлд та тархиа чилээ л дээ. 100 сая ам.доллароор энэ үйлдвэр ашиглалтад орно.

Хоёр жилийн дотор барина. Бид өөр юмаар валют олж чадахгүй. Хулгай дээрмээр, янз бүрээр баялгаа зөөхөөс өөр юм бидэнд алга.

Баялгаа зөөгөөд мөнгө олж байгаа нөхөд ийм зүйлд хөрөнгө оруулахгүй байна. Хөрөнгө оруулалт гээд хашхираад байдаг хэр нь цагтаа тулаад ирэхээр гадаад руу мөнгө шидчихээд, ийм юм руу хөрөнгө оруулахгүй байна. Та нар хийлдээ, та нар оролц.

Манай бизнесмэнүүд дээрмээр мөнгө олсон учраас залхуу байхгүй юу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй, залхуу.

Элдэв хулгай луйвраар мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Ийм юм руу хөрөнгө оруулалт хийдэггүй. Тийм учраас төр өөрсдөө авч явж чадахгүй бол шал худлаа. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!