Зөвлөгөө

Өөрт тохирсон өнгийн утас бугуйдаа зүүх нь таныг зөв замаар явж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус болдог

Ихэнх хүмүүс улаан өнгийн утас гарандаа зүүдэг. Энэ нь амар амгалан, аз жаргалыг бэлгэддэг аж. Харин өөр өнгийн утас гарандаа зүүе гэж бодсон хүн тухайн өнгийн утас өөрт нь хэр ивээлтэй байхыг мэдэж байх хэрэгтэй.
1. Ногоон- Ногоон утас нь хамгийн эртний сахиуснуудын нэг юм. Энэ нь таныг хөгжихөд туслах төдийгүй амжилт өөд нэг алхам ойртуулна. Ойрдоо таны ажил үйлс бүтэхгүй байвал бугуйдаа ногоон өнгийн утас зүүгээрэй.
2. Хар ногоон- Энэ өнгийн утас нь танд болон таны эргэн тойронд тайван байдлыг бий болгоно. Хэрүүл маргааныг үлдэн хөөж, аз жаргалыг дууддаг гэж үздэг байна.
3. Улбар шар- Ийм өнгийн утас нь хүн бүрт зориулагдсан. Төрөл бүрийн өвчнөөс хамгаалж, азтай хийморьтой байлгадаг аж.

4. Ягаан- Эмэгтэйчүүдэд эрч хүч бэлэглэнэ. Гоо үзэсгэлэн, мэргэн ухаанаараа алдартай Шеба хатан ягаан өнгийн утас бугуйдаа зүүдэг байжээ.
5. Шар- Хамгийн онцгой өнгө юм. Эзэмшигчээ хар шид болон өвчин эмгэгээс хамгаална. Амжилтад хүрэхэд тусална. Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс зүүхэд тохиромжтой.
6. Цэнхэр- Бизнес хийдэг хүмүүст хамгийн ээлтэй. Энэ нь хийж буй ажил үйлсийг бүтээж, амжилтад хүрэх, өрсөлдөгчөөсөө илүү гарахад тусалдаг. Цэнхэр утас нь амар амгалангийн бэлгэдэл бөгөөд тухайн хүндээ ажилдаа төвлөрөх, эргэн тойрон дахь ажлаа амжуулахад дэм болдог аж.
7. Хөх- Хамгийн сайн зөвлөх болж чадна. Оюун санаа хурц байж зөв шийдвэр гарган, ажил үйлс бүтэхэд тус болно.

Өөрт тохирсон өнгийн утас бугуйдаа зүүх нь таныг зөв замаар явж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус болдог тул та үүнд ихээхэн ач холбогдол өгөөрэй!

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!