Шар Мэдээ

Мөрөөдөл биелүүлдэг О.Мөнхгэрэл бүсгүйн МӨРӨӨДӨЛ БИЕЛЭВ Түүний Мөрөөдөл Нь..

“Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхгэрэл“Алтангадас” одон хүртжээ. Түүнийг үзэгч олон МУГЖ Л.Болдбаатарын гэргий гэдгээр мэднэ.

Өдгөө 3 хүүхдийн ээж тэрээр “ӨНӨӨДӨР ЯМАР ГОЁ ӨДӨР ВЭЭЭ.
Сэтгүүл зүйн салбарт чамгүй хугацааг үджээ. Хайртай дуртай чин сэтгэлээсээ хийдэг цор ганц ажил мэргэшил минь намайг өнөөдөр АЛТАН ГАДАСТ хөтөллөө. …….
Одоогоос 14 жилийн өмнө өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биeлүүлж бусдын сайн сайхны төлөө зорилготой ток шоу нэвтрүүлэг эхүүлж байжээ. Оролцогч бүрээ хэрхэн баярлуулахаа бодож тэдний төлөө үнэн сэтгэлээсээ “шаналдаг” байсан өдөр хоногуудаа бодохоор сайхан дурсамж хөврөх юм аа.

Шагнал авч бусдаас урам авах гэдэг ямар гоё мэдрэмж байдаг юм бээ л гэж бодож сууна

Миний төлөө сэтгэлээ чилээдэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархан мэхийe. Өдий зэрэгтэй хүн байхын утга учирын мэдрүүлсэн, бусдын төлөө байх сэтгэл хайрласан ээж аавдаа хамгаас илүү талархаж тэднийгээ үгүйлсэн өдөр байлаа. Сайхан найз нартаа , элгэмсэг ах дүүсдээ намайг дэмждэг хүн бүрт мэхийe.

UBS TV хамт олондоо одоог хүртэл дэмжиж буй удирдлага захирал Л.Балхжав, Ж.Баяр дарга, эрхэм найз Ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг, Eрөнхий найруулагч Д.Отгонзаяа, Сайнаадаа, Санхүү хэлтсийн дарга Б.Нармандах, Оюун, Должин нартаа тв гийн бүх хөөрхөн хамт олондоо үe үeийн нэвтрүүлгийн маань эрхэм найруулагч Хоогоо, Эрка, Ууганаа, Пүүжээ, Давка, Жаки, Сахалт нартаа, Ганбаадаа, бурхан зураглаачиддаа, инженер техникийнхэндээ Нямка ахдаа, дууныхандаа, үйлчилгээнийхэндээ баярлалаа.
Тв уран бүтээл хэзээ ч ганц хүнийх байдаггүй. UBS, Өлзий ТВ та нар минь мундаг.

Үргэлж дэмжиж хажууд минь түшдэг хань минь.

Нэвтрүүлгийн жолооч, олон нэьтрүүоэгт минь eрөнхий ивээн тэтгэгч болж байсныг тэр бүр хүмүүс мэдэхгүйээ. Чи миний нар, гэгээ минь билээ.

Ээжийнхээ шагнуулахыг харж ямар гоё ээж минь вэээээээ гээд дуу алдсан
ГУРВАН Алтан гадас шиг үрсдээ баярлалаа.
Сайн сайхныг бусдад eрөөдөг, сэтгэлтэй бүлээн дулаан бүх хүнд талархая.
Би нь удахгүй тв тайзнаа эргэн та бүхэнтэйгээ уулзанаа” гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!