Мэдээ Мэдээлэл

Н.Учрал гишүүний аав Ардын багш боллоо

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Ням-Осор гуайд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын багш цол хүртээжээ.

-Таныг Их эзэн Богд Чингис хаанаар овоглосон ”Их засаг” сургуулиар тань хvмvvс андахгvй. Танай сургуулийн тухай яриагаа эхэлбэл болох уу?

-Тэгэлгvй яахав мєнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу “Их засаг” хуулиар нэрлэсэн энэ их сургууль минь арван жилийн тvvхэн замналыг нэгэнт ардаа орхижээ. энэ бол миний бахархал. Их сургуулиас гадна Японтой хамтарсан “Чингис-Соосо” ОУХС, Их засаг дунд сургуулийг эгнээндээ багтаасан 3500 гаруй хvvхдийн хувь заяа энд явж байгаа.

Манай сургууль vндэсний тvvх соёлоо, vндэсний ухамсараа дээдлэх зорилготой. Тєрєлх эх орондоо эх хэлээрээ унаган боловсрол эзэмшээд дараа нь гадаадад явж дадлага чадвараа дээшлvvлэх хэрэгтэй гэж хэлмээр байдаг юм. Манайд энэ vндэсний ухамсар гэж юм байхгvй болчихлоо. Yvнд л сэтгэл их зовж байдагдаа.

-Та боловсролын салбарт ажиллаж байгаагын хувьд энэ системийг ямар тvвшинд байна гэж vздэг вэ?

-Боловсролын системд бvхэлд нь єєрчлєлт оруулах ёстой. Хэл бичиг тvvх уран зохиолын хичээлийг нилээн єндєрт тавьмаар байна. Монголын зохиолчдынхоо зохиол бvтээлийг сvvлийн vеийн хvvхдvvд мэдэхээ байчихлаа. Энэ залуучууддаа тvvх соёлоо мэддэг тvvгээрээ бахархдаг, vндэсний ухамсар, vндэсний дархлааг бий болгох хэрэгтэй. Yvний vндсэн дээр ХАА, МАА, vндэсний vйлвэрлэл, ахмад настнаа, эмзэг давхаргаа дэмжих болно.

«Yндэсний ухамсар» байхгvйгээр энэ асуудал шийдэж чадахгvй нь ойлгомжтой юм. АН, МАХН ядуу зvдvv ядарч яваа нь ч, баян чинээлэг нь ч миний эх орны иргэд. Ард тvмнээ ялгаварлаж vздэггvй эх орныхоо тухай vнэн зєв ойлгомжтой байхыг шаардаж байна. Тэгэхээр суурь боловсролоос нь энэ vндэсний ухамсарыг бий болгох хэрэгтэй.

-Та ер нь их “Эх оронч” vзэлтэй хvн бололтой. Эх орон гэж таныхаар?

-Мэдээж тэгэлгvй яахав. Эх орон гэдэг хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд суманд байхад баг минь бодогддог, аймагт байхад сум минь бодогддог, хотод байхад аймаг минь бодогддог, гадаадад явахад эх орноо санадаг. Энэ бол эх оронч vзэл юм. Нэгэнт энэ эх оронч vзэл байхад уг язгуур vндэс угсаагаа дээдлэж байх ёстой.

Монгол хэл, Монголын тvvхээ мартаад vндэсний дархлаа байхгvй болчих юм бол 20 жил, 100 жилийн дараа Монгол vндэстэн vгvй болно. Эсгий гэртэй монгол хvний аж байдлыг хараад єєрийн эрхгvй энэ хvмvvс байхгvй гэж шvvрс алдаад сууж байх болно шvv.

-Танай намын мєрийн хєтєлбєр их онцлогтой юм. Монгол орныг Ерєхийлєгчийн засаглалтай болгохын тєлєє тэмцэнэ гэжээ. Яагаад заавал Ерєнхийлєгчийн засаглалтай болгох гэж?

-Бид «Ерєхийлєгчийн засаглал, эв нэгдэл, ардчилалын тєлєє» гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Монголд эн тэргvvнд хийх ёстой ажил бол ард тvмнийхээ эв эеийг хангасан улс тєр, эдийн засаг, оюун санааны орчныг зєв бvрдvvлэх явдал юм. Улс тєрийн хvрээнд эн тэргvvнд хийх ёстой зvйл бол нам намаар туйлширдаг, vзэл бодлоор ялгаварладаг сэтгэлгээг таягдан хаяж, зєвхєн Монгол улсын ард иргэд гэдгээрээ бахархаж, vндэсний эрх ашгаа дээдэлдэг ухамсрыг тєлєвшvvлэх ёстой.

Тиймээс Монгол Улсыг Ерєнхийлєгчийн засаглалтай, хоёр танхим бvхий парламентай тєрийн тогтолцоонд шилжvvлэх нь зєв гэж vзэж байна. Ерєхийлєгчийн засаглал гэхээр ганц хvний засаглал тогтоох гэж байгаа юм шиг ойлгож болохгvй. Энэ бол бvх нийтийн санал асуулгаар бvх засаг дарга нараа сонгох юм. Одоо иргэдийн хурлаар, намаар дамжиж сонгож байна. Тэртээ тэргvй ерєнхийлєгчєє сонгодог ард тvмэн аймаг, дvvрэг, хорооны засаг даргаа мєрийн хєтєлбєрийг нь ил тодоор хэлэлцээд шууд сонгож яагаад болохгvй гэж.

-Та тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоог буруу байна гэж хэлэх гээд байна уу?

-Манайд єнєєдєр “Тєрийн дээр нам байж болдог тогтолцоо» бий болчихжээ. Нам тєвтэй тогтолцооноос тєр тєвтэй тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ардчилсан нийгмийн vед зєвхєн намаа дэмждэг байх ёстой. Намын гишvvнчлэл ардчилсан нийгэмд хэрэггvй. Социализмын vед бол нам тєрийн vvрэг гvйцэтгэж байсан болохоор аргагvй юм. Бvх шатны дарга нар шууд санал хураалтын vндсэн дээр сонгогддог болмоор байгаа юм. Одоо бол дарга нар єєрсдєє сонгогдох хуулиа єєрсдєє боловсруулдаг болгочихсон.

Энэ тогтолцоог єєрчилж ард тvмэн тєр засгаа удирддаг тогтолцоонд ормоор байна. Ингэснээр дадлага тушлагатай боловсон хvчнээрээ юм хийлгэх боломж бvрдэж, нам намаар vзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг явдал арлих болно гэж бодож байна. Цаашдаа нийгмийн бvх давхаргыг хамарсан орон нутгийн тєлєєлєл АИХ-д орж ирэх ёстой. Байнгын парламентын хувьд намууд жинхэнэ оюун ухаанаа уралдуулдаг тогтолцоо бий болно.

-Сонгуульд єрсєлдєж байгаа хvмvvс улсын тєсвийн мєнгийг амныхаа зоргоор цацаж байна. Ардчилсан холбоо эвсэл хvvхэд бvрт 10.0 тєгрєг харин Ням-Осор оюутнуудад 20.0 тєгрєг малчидад 400.0 тєгрєг єгнє гэж бvтэшгvй хоосон амлаад байна гэсэн шvvмж байна?

– Энэ бодлогын vр дvнг єнєєдрийн мєнгєн дvнгээр тооцохын аргагvй шvv дээ.
Монголын малчин айл єрхvvд хилийн цэргээс дутуугvй монгол vндэстний оршихуйн vндэс болсон тvvх соёл, зан заншил, ахуй амьдралын торгон хилийн манаанд баттай зогсож байгааг ухаарч ойлгох цаг нэгэнт болжээ. Манай намын мєрийн хєтєлбєрт малчин айл єрх бvрт “байгаль цаг агаарын онцгой нєхцлийн тэтгэмж” болгож жилд 400 мянган тєгрєг олгох тухай заасан байгаа.

Энэ бол монголчуудын vе vеийнхэний амьдралыг тэтгэж ширгэшгvй эх булаг болсон нvvдлийн мал аж ахуйгаа хамгаалж, тvvгээр дамжуулан vндэсний тvvх соёл, зан заншил, vндэсний vйлдвэрлэл, ахуй амьдралын дархлааг буй болгохтой холбоотой амин чухал асуудал юм. Монгол vндэстэн бид таван эрдэнэ мал сvргийнхээ буянаар л толгой хорогдох орон байртай, гэдэс цатгалан, мєр бvтэн явж ирсэн шvv дээ. Yvнийгээ мартаж болхгvй.

Малчин айл єрх бvрт жилд 400.0 тєгрєг олгосноор малчидын тогтвор суурьшилж дээшилж, хєдєє орон нутаг эзгvйрэх явдлаас аврагдах болно. Энэхvv тэтгэмжийг олгосноор мал аж ахуйн vйлвэрлэл сэргэж, нийгмийн баялаг арвижиж, ард тvмний ахуй амьдрал дээшилж, улсын сан хємрєг хэдэн арав дахин нэмэгдэх болно. Малчин єрхєд 400.0 мян тєгрєг буцалтгvй тусламж болгоё гэсэн нь МАА-гаа дэмжсэн бодлого.

Нєгєє талаар vндэсний аюулгvй байдлаа бодсон бодлого юм. МАА байхгvй бол Монгол орон vндсэндээ байхгvй болно шvv. Малчидаа дэмжээд єгвєл, мал сvрэг маань єсєєд ашиг шим нь нэмэгдээд тэр нь эргээд нийгмийн баялагыг арвижуулна, эргээд тэр мєнгє нь нєхєгдєнє. Бид малчдад єгсєн мєнгєє алдагдал гэж vзвэл vнэхээр эмгэнэл.
Хорин мянган тєгрєг оюутан бvрд єгєхєд жилд 20 тэрбум тєгрєг болж байгаа юм.

Манай оюутнууд нийгмийн том баялаг гэдгийг хvлээн зєвшєєрєх ёстой.Тиймээс тэд мэдсэн сурсан зvйлээрээ дєрвєн жилд авсан мєнгєє эргvvлээд хэд дахин нугалаад тєлєх болно. Нийгмийн эмзэг бvлгийн хvvхдvvд сургууль соёлд сурах нєхцєл боломж муу энэ vед тэдний сурч боловсроход нь дэмжлэг vзvvлэх хэрэгтэй байна. Социализмын vед малчидын хvvхдvvд гадаад дотоодод чєлєєтэй сурдаг байлаа шvv дээ. Гэтэл одоо тэр боломж хаана байна.

-Таны хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал гэвэл?

-Ядуурал, ажилгvйдэл гээд нийгэмд санаа зовоосон асуудал их байна. Ер нь ядуурал гэдэг бол ажилгvй байдлаас болж байна. Монгол оронд хийх ажил маш их байна. Хар Хоринг улсын нийслэл болгомоор байна. Єнєєдєр Казакстаны Ерєнхийлєгч Назарваяв нийслэлээ 1000 км зай дах Астана хотруу шилжvvлсэн.. Яг манай улс орон шиг нийгмийн эмзэг асуудал, ажилгvйдэл их байсан тухайн орны хувьд маш том шийдэл болсон. Тухайн vед тvvнийг маш их шvvмжилж байлаа.

Одоо тvvнийг ард тvмэн нь их дэмжиж байна. Тэр Астанов хотыг нийслэл болгоод, зам, барилга, гудамж талбай гэх мэт бvтээн байгуулалт хийгээд єнєєдєр Астана хот маш том хот болсон. Астана Алма-Ата хоёрын хооронд хурдны зам тавьсан. Астана хотыг байгуулах замаар єчнєєн хvнийг ажлын байртай болгосон. Нийслэлийг шилжvvлснээр Казакуудын аж амьдрал нилээн дээшилсэн. Оюутнуудад, ажилгvйчvvддээ тэтгэлэг олгож байна гэсэн. Энэ мэтчилэн бидэнд туршлага сургамж болох сайхан зvйлvvд их байна. Тvvнтэй адил манайх бас улсынхаа нийслэлийг шилжvvлэх хэрэгтэй.

-Хэрэв та сонгогдвол хамгийн тvрvvн юу хийх бодолтой байна?

-Надад хийхсэн гэж санаа зовж, бодож санаж байгаа зvйл маш их байна
Єнєєдєр 0.7 га газар Улаанбаатарчуудад олдохоо байчихлаа. Цаашдаа мянганы замаа дагаад жижиг суурингууд байгуулмаар байна. Чингис хааны vед 30 км зайтай єртєє байсан. Єнєєдєр Хар-Хорин, Замын-Yvд хvртэл авто замын єртєє байгуулмаар байна. Сайхан авто зам байгуулаад тvvнээ хяналтад авмаар байна. Тэгэхгvй бол хvнд даацын машин яваад замыг эвдчихлээ гэж замын газрын дарга хэлж байсан.

Тємєр замын тємрийг нь аваад Хятадад худалдсан жишээ ч гарсан. Хєдєєгийн єртєєг замын хотуудыг хєгжvvлээд тэнд ажлын байр бий болгомоор байна. Хvvхдvvд хvртэл газар ємчлєх эрхтэй байх ёстой. Монгол хvн газраа баталгаажуулаад зээл авдаг болбол яасан юм. Арабын Эмират, Саудын Араб гэх мэт улсууд нефтийн орлогын зохих хувийг хvмvvсийнхээ хагаламжинд єгєєд нефтийнхээ баялагыг эзэмшдэг.

Банканд хяналт хэрэгтэй байна. Банканд ашиглаж байгаа, банканд хадгалж байгаа мєнгє бол манай ард тvмний баялаг юм. Тиймээс банкны хvvг сард 3 хувь бус жилд 3 хувь болгох ёстой юм. Хvмvvсийн амжиргааны зохих хувь нь болно. Жижиг дунд vйлдвэр хєгжих орон байртай болох гэх мэт олон асуудлыг шийдэх болно. Тvvнчлэн монголд хувьчлаагvй юм гэж бараг vгvй болоод байна. Хамаг юмаа хувьчилаад дууслаа. Энэ мэтээр нийгмийн амьдралыг сайжруулах асар их юм бий гэж хэлмээр байна.

-Энэ их ажлын vеэр цаг зав гаргаж ярилцсан танд баяарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!