Шар Мэдээ

30 насандаа 6 хөөрхөн ихэр хүүхэд төрүүлж өгсөн Алдарт эхийн хоёр одонг хамтад нь хүртэхээр болсон хайртай ханиараа бахархаж байна

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газарт өглөөний 9 цаг 09 минутад анхны хүү 1,830 гр жинтэй, 09:10 минутад 2 дахь хүү 1,850 гр жинтэй , 09: 13 минутад 3 дахь охин 2,110гр жинтэй төржээ. Эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

 

Ихрүүдийн аав ээж Ховд аймгийн Алтай сумын уугуул бөгөөд Ховд аймгийн Бугат багт шилжиж ирээд удаагүй байгаа юм. Ихрүүдийн ээжийг Б.Оюунгэрэл гэдэг тэрээр энэ жил 29 настай.

Б. Оюунгэрэл нь анхны төрөлтөөрөө мөн л 2 ихэр охин төрүүлж байсан ихрийн удамтай нэгэн. Б. Оюунгэрэлийн нагац эгч 2020 оны 5 сард мөн 3 ихэр төрүүлж баяртай сайхан мэдээ дуулгаж байсан.

 

Тэгвэл энэ удаа Б. Отгонпүрэв, Б. Оюунгэрэл нарын гэр бүл 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэд төрүүлж ам бүл 8 болж бүл нэмлээ.
Ховд аймаг нь 3 ихэр хүүхэд эх барьж авч байсан удаа цөөхөн гэдгийг эмч нар онцолж байна.

Тус амаржих газрын хамт олон хулгана жилийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр 2 ихэр хүү өлгийдөн авсан бол ийнхүү Үхэр жилийн анхны Монгол улсад мэндэлсэн 3 ихрийг Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар өлгийдөн авсандаа баяртай байна гэлээ.

3 ихэр хүүхэдтэй болсноо нэг сар гаруйтайд нь мэдсэн. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Манайх Ховд аймгийн Алтай суманд амьдардаг. Гурван ихэр хүүхэдтэй болсноо мэдэнгүүтээ Алтай сумаас Ховд руу нүүж ирсэн.

30 насандаа 6 хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөн Алдарт эхийн хоёр одонг хамтад нь хүртэхээр болсон хайртай ханиараа бахархаж байна. Хоёр ихэр маань 8 настай хүү минь 3 настай

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!