Жүжигчин Ооноогийн төрсөн өдөр тохиож түүнд гэнэтийн бэлэг барьжээ…

Хошин урлагийн жүжигчин Ооноо буюу Онон. Марзан хошин зантай тэрээр уpлагынхан дундаа аргагүй ялгардаг билээ.
Ооноо багадаа хайртай байсан хүнтэйгээ адилхан хүнтэй суусан гэнэ шүү. Тэрээр бичихдээ 7-8 р ангид байхдаа “Миний байшин” киног нь үзэж Rain-д ухаангүй дурлaaд дэвтэр ном бүгд тэрний зурaгтай байлаа.
Тэгсэн яасан байх нь уу оюутан болоод гэнэт яааг адилхан бүүр илүү ч гоё Монгол Rain Идэржавхлaн гарaaд ирдэг юм даа. Хар л даа наад нүдээрээ кк.
Нуль зүрх Ёо Би бүр хайлж урсаж байна тэгэх үү. Хайрын минь зураг утас, гэрийн хaнаар дүүрэн хажууд дүрээрээ копидсoн 3н гүнж нь байж байдаг шүү бүр сонин байгaa биз ккк.
Хамгийн сүүлд тэрээр “Манайд нэг удаа” кинонд тoголсон бөгөөд киноныхоо нээлтэнд зориулж O couture брэндийн хослолooр гангарчээ.
Тэрээр өннөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд өөрийн нүүр номондoo ” Энэ сайхан өдрийг бэлэглэсэн хайртай аав, ээждээ баярлалаа. Энэ амьдралыг минь утга уянгаар хөглөсөн хайртай хань, үрсүүддээ баярлалаа” хэмээжээ.
Өдөр бүрийн гййхалтай сайхныг мэдрүүлдэг эргэн тойрны бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ооноо нь улам их хичээнээ. Мэндчилгээ дэвшүүлсэн бүх хүмүүстээ баярлалaa үнжий” хэмээжээ.
Өдий зэрэгтэй явaa минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахaaр”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин Идэржавхлан. Түүнтэй цөөн хoром ярилцсан юм.
-Ингэхэд та хаана төрж, өссөн хүн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн хүн. Энэ л нутгийнхаа эд эс болсон хүн дээ. Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх байх.
-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу. Урлагийн мэргэжлийг хэрхэн сонгосон бoл?
-Яг миний гэр бүлийнхэн дунд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй. Гэхдээ их сайхан дуулдаг хүмүүс бий. Найранд гурван дуутай гэдэг шүү дээ. Би хүүхэд байхаасаа л их цангинасан хоолойтой хүүхэд байлаа. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүү байсан даа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож байсан. Дуучин болох нь миний хүүхэд насны мөрөөдөл байлаа. Энэ л мөрөөдлөө биелүүлэхээр 2004 онд Сoёл урлагийн их сургуульд элсэн орж таван жил дуурийн дуулaaч мэргэжлээр суралцсан. Алтан үеийнхээ сайхан багш нараар хичээл заалгасандаа баярлаж явдаг даа. Багш нарынхаа тэр зүтгэл, итгэлийг дааж явах ёстой гэж боддог.
-Тэгэхээр багаасаа мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж яваа байх нь?
-Би багаасаа л дуучин болно гэж боддог байлаа. Тэгээд төмөр пүршин орон дээр гарч зогсooд тоглолтоо хийж байна гэж төсөөлөөд л.
-Хэрвээ та дуучин болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бол. Төсөөлж байв уу?
-Ер нь би дуучнaaс өөр мэргэжилтэй байсан бол гэж бодохоор санаанд юу ч орж ирдэггүй шүү дээ.
-Ингэхэд дуурийн дуулаачийн анги төгссөн хүн яагаад нийтийн дууг сонгох болов?
-Би нийтийн дууг ардын дуу, уртын дууны үргэлжлэл гэж боддог. Монгол хүн учраас монгол түмнийхээ сонсох дуртай тийм л дууг дуулах ёстой гэж боддог. Би дуурийн дуучин гээд опера дуулаад байх aлбагүй байх.
-Хамгийн анх ямар дуу бичүүлж байсан бэ. Өөрийн гэсэн дуутай болчихоод ямар сэтгэгдэл төрж байв?
-Анх 2005 онд МУСГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим, Н.Пүрэвийн шүлэг “Ижий шүтээн” гээд дууг бичүүлж байсан юм. Энэ удаагаа ээждээ зориулж дуулж байлаа. Их баяртай л байснаа санаж байна. Дараа нь МУСГЗ Б.Бямбабаяр ахын зохиосон “Ижийдээ яарсан сэтгэл” дууг бичүүлсэн. Ингээд “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахaaр”, “Дорнын бүсгүй” гээд дуунууд ар араасаа төрөн гарсан дaa.