ЛайфстайлСонин хачин

Өөрсдийнхөө машинаар дэлхийн 41 гаруй орноор хамтдаа аялсан Монгол хосууд сошиалыг бaйлдан дагуулж байна

Улаанбаатараас Лондон орох зорилготойгоор эх орноосоо тавдугаар сарын 24-ны өдөр машинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган эх орондоо эргэн ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа таван сарын турш ийнхүү амжилттай аялаад ирсэн бөгөөд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олсон аж.

Замын нийт зардлаа тун удахгүй гарган олон нийтэд танилцуулж бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцах тэд аяллын турш бичсэн бичлэгээрээ нэвтрүүлэг гаргах гэнэ.

Гурван жилийн өмнөөс тус аяллаа төлөвлөсөн тэд аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулан эх орондоо иржээ. Тэд эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн а.мьсгалсан гэх бөгөөд П.Амарзаяа Хамгийн эхлээд нүдээ цэлийтэл харсан, тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Цээжээ дүүртэл а.мьсгална гэдгийг мэдэрсэн.

Эх орондоо хүн тэгж а.мьсгалж чаддаг юм билээ хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шaтаж дүрэлзэх хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!