Хоолны жор

Би амьдралдаа ийм гоё амттай өндөгтэй бифштекс идэж байсангүй. Энэ жороор гэртээ хийгээрэй

Жор:

  • Үхрийн 2-р зэргийн мах – 115 гр
  • Хонины сүүл – 17 гр
  • Ус – 12гр
  • Давс – 2 гр
  • Повоор – 2 гр
  • Хагас боловсруулсан жин – 100 гр
  • Өндөг – 1 ш
  • Өөхөн тос – 15 гр
  • Хачир – 150 гр
  • Шарсан махны шүүс – 50 гр

Хийх арга:

Тарган үхрийн хаа, гуяны цул махнаас том нүхтэй дан шүүртэй машинаар нэг удаа машиндаж, хонины сүүлийг гараар жижиг дөрвөлжин хэрчиж холиод давс, повоороор амталж шүүслээд нэг тавганд 1 ширхэгээр тасалж, 2-2.5 см зузаан, хавтгай дугуй хэлбэртэй хэвлээд бага тостой хайруулд 2 талыг нь жигд хайрагдтал шарж болгоно.
Таваглаад дээр нь шарсан махны шүүс дусааж, нүдэлж шарсан өндөг тавиад шарсан төмс, цагаан будаа, ногоон вандуй, өргөст хэмх, улаан лооль зэргээр хачирлана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!