Г. Төмөрзаяа: Хүүхэд асуудал тулгарсан үедээ “тантай ярилцах хэрэгтэй байна” хэмээн хэлж чаддаг, гэр бүл дотроо нээлттэй байдаг, зөвшилцдөг байх нь нэн чухал

“Хөөрхөн шар шувуу” сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа багштай хүүхэд хүмүүжүүлэх арга барил, сургалтын арга зүйн талаар ярилцлаа.
ӨӨРИЙНХӨӨ ДУТУУГ ХҮҮХДЭЭРЭЭ НӨХҮҮЛЭХИЙГ ХАЙРЛАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОДОГ
Хүүхэд асуудал тулгарсан үедээ “тантай ярилцах хэрэгтэй байна” хэмээн хэлж чаддаг, гэр бүл дотроо нээлттэй байдаг, зөвшилцдөг байх нь нэн чухал. Тийм байхын тулд та дараах 4 алхмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
• Мэдрэх
• Хэмжээ хязгаар тавих
• Сонголт хийлгэх
• Шийдвэр гаргах
-Та яагаад бусдад зориулж ийм үйл ажиллагааг эхлүүлэх болов оо?
-Миний үндсэн мэргэжил физик математикийн багш. Багш байхдаа би олон хүүхдийг олимпиадад бэлтгэдэг байв. Миний олон шавь аймаг, улсын олимпиадад медаль авч байсан. Олон улсын олимпиадад хүрэл медаль авч байсан шавь маань АНУ-ын сургуульд багшаар ажиллаж байна. Би яагаад бага нас хүүхдийн боловсролд анхаарах болсон бэ гэхээр хүүхдийг хүн болгох, ялангуяа амжилттай хүн болгоход бага наснаас эхлэх хэрэгтэй гэдгийг олж мэдсэн.
Тэгээд судлахад бага насны хүүхдүүддээ түлхүү анхаардаг сургалтын хөтөлбөртэй орон бол Солонгос байсан. Тэнд би “Бага насны хүүхдийн боловсрол, түүнд эцэг эхийн нөлөөлөх нөлөө” сэдвээр диплом хамгаалсан. Дээр нь Солонгосын “Насан туршийн боловсролын төв”-д эцэг эхийн дасгалжуулагч гэдэг мэргэжлийг давхар эзэмшсэн. Эцэг эхийн дасгалжуулагч гэдэг ойлголт Монгол Улсад байхгүй, шинэ нэр томьёо. Дасгалжуулагч гэдэг бол ээж аавуудад зааж зөвлөөд байх биш, сонор сэрэмж өгдөг. Тэр нь тодорхой давтамжтай. Хүн хэлэхээс нааш гэдэг дээ.
-Сүүлийн үеийн хүүхдүүдэд тулгараад буй гол асуудал юу байна вэ?
-Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байна, хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх шаардлагатай байна. Манай хүүхэд гадаад хэлээр хэлд орчихлоо, гадаадаар яриад байна гэж маш олон ээж аавууд баярлаж байна. Хоёр настай хүүхдээ шууд гадаад хэл сургачихмаар байна гэдэг.
Гэтэл ийм хүүхдүүд гурав дөрвөн насан дээрээ хэл ярианы хөгжил сул болно. Эндээс, хүүхдэдээ гадаадын нэг суваг тавиад л зурагт үзүүлээд орхичихдог нь харагдаж байна. Энэ нь эргээд сэтгэхүй, тархи, тархины эсийн хөгжилд нь сөргөөр нөлөөлж улмаар хэл ярианы хөгжил нь хоцрогдох хүчин зүйл болж байна. Үүнийг ээж аавууд мэдэхгүй байгаа учраас гадаад хэл гэж хуйлраад байдаг.
skip-share
Хүүхдэдээ алдаа гаргах боломж олгодоггүй ээж аавууд хоёр алдаа гаргадаг. Хүүхдээ хэт бөөцийлдөг, эсвэл алдаа гаргангуут нь цохиж авдаг.
Өөрсдийнхөө мэдэхгүй зүйлийг хүүхэд нь мэддэг болох нь илүү сайн гэж ойлгодог. Хоёрдугаарт, манай хүүхэд ой гарантай байж миний утасны кодыг тайлаад Youtube руу ороод өөрийн дуртай бичлэгээ үздэг болсон гэж гайхамшиг болгож ярьдаг.
Гэтэл бага насны хүүхдийн харааны ой тогтоолт маш өндөр байдаг. Томчуудынхаас илүү. Нэг зүйл хараад шууд тогтоочихдог. Тархиндаа бичээд авчихдаг. Дараа нь тэр үйлдлийг давтах бүрэн боломжтой. Тэр үйлдлээ л давтаж хийж байгаа болохоос тухайн хүүхэд чадамж эзэмшин, сурч боловсроод, сэтгэхүй нь хөгжөөд байгаа юм биш. Энэ мэт алдаа дутагдлыг эцэг эхчүүдэд цаг тухайд нь ярьж, ухамсарлуулах хэрэгцээ шаардлага байна. Ийм учраас эцэг эхийн дасгалжуулагч гэдэг мэргэжлийг эзэмшиж ирсэн. Одоо сэтгэл судлалын чиглэлээр сурч байна.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ алдаа гаргах боломж олгодоггүй гэж та бичсэн байсан?
-Хүүхдэдээ алдаа гаргах боломж олгодоггүй ээж аавууд хоёр алдаа гаргадаг. Хүүхдээ хэт бөөцийлдөг, эсвэл алдаа гаргангуут нь цохиж авдаг.
Хэт бөөцийлдөг ээж аавуудыг олон улсад “нисдэг тэрэг” шиг гэж нэрлэдэг. Хүүхэд нь хаана юу хийж явна дагаад л зааварчлаад явдаг. Тийм ээж аавуудын хүүхдүүд том болоод амжилт гаргана гэж бараг байхгүй. Хэдий чадвартай хүүхэд байсан ч дандаа хүний ам харж өссөн учраас амжилтад хүрэх боломж олддоггүй. Хүүхдийн сэтгэхүйгээс юу ч гарах юм билээ бид мэдэхгүй шүү дээ. Гэтэл тэднийг аав ээжүүд өөрсдийн хуучинсаг арга барилаар хайрцаглаж байна.
Шинийг сэдэж хийх боломжийг хааж, алдаа гаргангуут шийтгэдэг аав ээжтэй хүүхэд мөн л адилхан амжилтад хүрэх нь ховор. Алдаа гаргаж, түүнээсээ суралцах замаар хүүхэд өсөж байдаг. Өөрөөр хэлбэр алдаа гаргах боломжийг хүүхдэд олгох хэрэгтэй. Жишээлбэл, гурван наст өвлийн хүйтэнд пүүз өмсөнө гэж зүтгэж. Ээж нь нэг удаа пүүзтэй нь явуулаад үзэж л дээ. Мэдээж хөл нь даарна шүү дээ. Түүнээс хойш гарах болгондоо “үү жи жи” /UGG/ гэдэг болсон гэсэн бяцхан түүх сонссон.