Сэтгэл зүйч Г.Хулан: Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа асуух ёстой асуултууд

Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа, Багш нь зодсон уу?
Хүүхэд зодсон уу? гэх мэтчилэн асуухаас татгалзаж, цэцэрлэгт явах бол маш чухал ажил болохыг ойлгуулж аав ээжүүд цэцэрлэгээс хүүхдээ авахдаа дараах асуултыг асууж байхыг сэтгэлзүйч зөвлөж байна.
Өнөөдөр ямар тоглоомуудаар тоглосон бэ? ямар тоглоом нь хамгийн гоё байсан бэ?
Багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? (Цэцэрлэгийн найзаасаа шинэ зүйл сурсан уу?). Гэртээ очиж байгаад аав ээж хоёртоо харуулаарай. Өнөөдөр хэн нэгэнд миний охин тусалсан уу? Яаж тусалсан бэ?
Өнөөдөр хэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Юунд баярлалаа гэж хэлсэн бэ?
Хүүхдүүдтэй тоглосон уу? Ямар хүүхдүүдтэй тоглосон.Хэзээ хамгийн их баярласан бэ? (Юунд баярласан бэ? )
Хэзээ хамгийн их гунигласан бэ? (Яагаад гунигласан? Юу хийсэн?). Энэ үед гунигийг даван туулах арга замуудыг хэлж өгөөрэй.
Ямар хоол өнөөдөр идсэн бэ? Хоолонд нь юу юу байсан бэ? Ээж нь ямар хоол байсныг таах гээд үзье. Дараа нь хоёулаа хоолны цэсээ харж шалгая.
Миний охин өнөөдөр өндөр болсон уу? Хоёулаа өндрөө үзье. (Хоолоо цадталаа идээд сайн унтаад байвал өндөр болдог талаар хэлэхээ мартуузай)
Өнөөдөр сонирхолтой содон зүйл цэцэрлэг дээр нь болсон уу? (Юу гайхшруулсан бэ?)
Хүүхдээ ярьж чадахгүй эсвэл муу ярьдаг гэж бодолгүй асуугаад байгаарай. Хүүхэд тань өөрийнхөөрөөө таньд ойлгуулах гэж хичээх болно
Сэтгэл зүйч Г. Хулан