Мэдээ Мэдээлэл

Урьдчилгаа 20% бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар хэлэлцэж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 болгон бууруулж 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах талаар тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.

Тодруулбал, Зээлийн батлан даалтын сан дээр хуулийн өөрчлөлт оруулж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.

Богино хугацаанд 30%-ийн урьдчилгааг

  • 20% хувь хүний хуримтлал
  • 10% Зээлийн батлан даалтын сангаас гаргах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!