Мэдээ Мэдээлэл

Долоон настай охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах, Амьд үлдсэн дүү нь есөн хуруугааа тайруулжээ, Гэлээ ч эсэн мэнд…

ДОЛООН НАСТАЙ ЭГЧИЙНХЭЭ АЧААР АМЬД ҮЛДСЭН ОХИН ЕСӨН ХУРУУГАА ТАЙРУУЛЖЭЭ

– Ангаахай шиг бяцхан дүүгийнхээ амийг авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон долоохон настай баатарлаг эгчийн гунигт түүх… Өдийгөөс долоон жилийн өмнө

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр охин цасан шуурганд төөрч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Харин бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм.

Дүүгээ аврахын төлөө тэмцсэн тэмцэл, цасан дундаас аав, ээжийгээ хайсан эрэл, ооны эвэр шиг ижилхэн хоёр охиныг үүр шөнийн заагаар тэнгэр, газар руу салгасан гэдэг. Ү

хэл, амьдралын заагаас буцаж ирсэн бяцхан охин одоо 13 настай болжээ. Эгчээсээ өнчирч, хар дарсан зүүд шиг амьдрал дундуур туучиж, эмнэлгээс эмнэлгийн хооронд шилжиж, жижигхэн биедээ баймгүй хүч тэнхээ гаргасаар тэр авга эгчтэйгээ цуг Цагаанхайрхан сумандаа амьдарч байна.

ДОЛООН НАСТАЙ ОХИНЫ СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ ДҮҮГЭЭ АВРАХ

Аав, ээж хоёр нь саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг.

Тэд удахгүй ирнэ гэж бодсон учраас хоёр охиноо дулаахан гэртээ байж байг гэж бодсон биз ээ. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан гэдэг.

Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдсан. Долоохон настай охин дүүгээ аврахын тулд байж болох бүхий л арга хэмжээг авсан талаар ар гэрийнхэн нь ярьж байна. Өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгсөн.

Салхины нөмрөөс дүүгээ хамгаалж, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байсан. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, онцгой байдлын газарт хандсан гэнэ. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Хоёр охин олдох үедээ нүд хальтрам, харуусал, зүрх зогсом…

Эрлийн багийнхан охидыг нас барчихсан гэж бодтол машин дотор дүү нь гэнэт хөдөлж, амьтай, голтой байгаагаа мэдэгдсэн байна. Охиныг гар, хөлийг хүйтэн усанд дүрж, эрлийн багийнхан эмнэлгийн байгууллага руу хар хурдаараа давхижээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ хорвоогоос одсон бяцхан эгчийг сумын төвийн эмнэлгийн цогцос хадгалах өрөө рүү, харин дүүг нь эмнэлэг рүү авч явжээ.

Өчигдөр хамт инээгээд, хөтлөлцөөд гэрээсээ гарсан хоёр бяцхан зүрхний нэг нь зогсож, нэг нь эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байхыг харах, бодох хамгийн уйтай, цээж хөндүүрлэж, гол тасалмаар. Эгчийгээ, дүүгээ хайсан Цасаа хүүгийн харц, хоёр охиноо яах гэж үлдээв дээ гэх аав, ээжийн цөхөрлийн үг тэнгэр нурж байгаа мэт…

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Сансарбаярынх гэдэг айлд олон өөчлөлт гарчээ. Хотод ирээд Цасаа хүү, Хонгороо охин дүүтэй болсон байна. Харамсалтай нь, дүүгийнх нь ханиад хүндэрч, хатгаа болж, эмнэлэгт эмчлүүлж байгаад гурван настай байхдаа бурхан болжээ. Эгчийгээ, дүүгээ алдсан охины шаналал, бэтгэрэлт, айдас, шархны зовуурь түүнийг дуугай, дотогшоо болгож хувиргажээ.

Хэдийгээр охин аав, ээждээ ослын талаар ганц ч үг дуугардаггүй ч үргэлжийн үргэлж эгчийгээ санаж, хайж, бэтгэрч, сэтгэл дотроо хачин олон зүйлийн тухай бодож, бодолд дарагдаж, чимээгүйхэн уйлж сууна. Эгчийнхээ хайр халамж, энхийрлэл дунд жаргаж, инээж, аз жаргалыг мэдэрч өссөн бяцхан зүрх одоо ч эгчийгээ хайсаар… Охины аав, ээж хоёр жилийн өмнө хоёр тийшээ болж, Ц.Сансарбаяр өнгөрсөн аравдугаар сард охиноо тэврээд, том хүүгээ хөтлөөд нутгийн зүг барааджээ.

Долоон жилийн өмнө сумаасаа тууж гарсан мал нь дуусаж, хотоо харлууснаар тэр арга буюу нутаг руугаа явсан байна. Хонгороо охин хуруугаа тайруулсан учир хөгжлийн бэрхшээлтэй гээд энгийн сургуульд сурч чадаагүй гэнэ. Харин тусгай дунд сургуульд дүнгэн данган сурч, бага дунд боловсрол эзэмшжээ. Өнчрөл, хагацал амссан бяцхан зүрх одоо авга эгч Ц.Батцэцэгтэйгийн гэрт амьдарч, Цагаанхайрхан сумын сургуулийн долдугаар ангид сурч байна. Харин аав нь хүүтэйгээ хамт ахындаа мал маллаж, хөдөө амьдарч байгаа аж.

ХОНГОРОО ОХИН ДҮҮТЭЙ БОЛСОН Ч ДАХИН ХАГАЦАЛ АМСЖЭЭ

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!