УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий Э.Туул: Сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд салсан гэх зөндөө худал мэдээ явж байгаа. Үнэндээ бид хоёр……

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг болон Э.Туул нарыг салсан гэх худал мэдээлэл таржээ. Харин Э.Туул өөрийн цахим хуудаснаа:
Миний хажууд 2-3 жил хэлмэгдсэн хүн сууж байна.
Сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд салсан гэх зөндөө худал мэдээ явж байгаа. Өнөөдөр ч бас яригдаад л хүмүүс над руу бичээд байна. Тэр яриад байгаа хүмүүсд хэлхэд хүн ер нь юмыг яаж харж ойлгох нь хүн өөрийн үйлийн үр, дотоод сэтгэлийнх нь илрэл юм даа. Тиймд яригдаад байгаа зүйл бидэнтэй огт хамаагүй.
Одоо уянгалуулж магтуулахаар бичиж чадахаа больсон байна. Шууд л хэлье. Олон хүнийг эмзэглүүлээд байгаа тийм асуудал бид хоёртой ерөөсөө тохиолдоогүй. Бид хоёр хэвээрээ л маш их ажиллаж, аялж, сурч, инээлдэж хүмүүсийн хэл ам хэмжүүрээс холхон хөөрхөн тэрүүхэн тэндээ амьдраад яваад байгаа шүү. Ер нь < still in love> гээд тогтмол статус апдэйт болж байх уу. Гэнэт < not in love> гэвэл та нар жинхэнээсээ эмзэглэнэ шүү. Баярлаж маярлахгүй хэмээжээ.
Хосууд 2007 онд гал голомтоо бадраан хуримаа хийж байсан билээ.
Өдгөө тэд дөрвөн хүүхдийн ээж аав юм.
Дөрвөн хүүхдийн ээж Э.Туул загварлаг хувцаслалт, өвөрмөц стиль имиджтэй, мэдрэмжтэй, Монголын хамгийн fashion бүсгүйчүүдийн нэг. АНУ-д дээд боловсрол эзэмшсэн Э.Туул 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Загварын сонирхолдоо хөтлөгдөн нээсэн түүний “Хайрын хурим” загварын салон одоо ч үйлчлүүлэгч олонтой. Хуримын даашинз, монгол үндэсний загварын дээлээр дагнан, өөрсдийн өнгө төрхөө бүрдүүлж чадсан тус “Хайрын хурим”-ынхан сүүлийн үед бүсгүйчүүдийн гадуур хувцас, хүрэм, хамбан загварын өдөр тутмын хувцсаараа сонирхол татаж байгаа.
Э.Туул дэгжин сайхан хувцаслахаасаа илүүтэйгээр Mонгол бүсгүйчүүдийн төлөө тууштай зүтгэгч гэдгээ баталж UPTOWN сэтгүүлтэй хамтран дүүргүүдийн өрх толгойлсон, нэн ядуу эмэгтэйчүүдийн төлөө аянд мордон тэдний төлөө дуу хоолойгоо нэгтгэн “Эмэгтэйчүүд нь хөгжвөл эх орон хүчтэй” уриан дор эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж байсан билээ.
Мөн тэрээр “Ажигана” группийн захирал. Түүний удирддаг групп “Оргио” нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг болсон билээ. “Оргио” брэнд нь монгол тахианы махан бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи, өвөрмөц сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэдэг. “Оргио” боловсруулсан бүтээгдэхүүн, хиам, элэгний нухаш зэрэг нь жишиг бүтээгдэхүүн, үйлдвэрлэл гэж хэрэглэгчид ам сайтай байдаг юм билээ.
Э.Туул өрх толгойлсон ээж аавын, өнчин хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгийн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаад олон жилийн нүүр үзэж байгаа сайхан сэтгэлтэй энэ бүсгүй. Э.Туулыг дипломат аав ээжийгээ даган 20-иод жил гадаадад амьдарсан гэдэг.
Тахианы аж ахуй, Оргио Китчен, Сэтгүүл, Туул Ядуурлыг бууруулах сан, Хайрын хурим салон зэрэг олон ч байгууллагыг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ дөрвөн хүүхдээ өсгөх нөр их ажилтай бөгөөд энэ их ажлаас нь нугалж өгдөг гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэж байсан аж.
Олон жилийн турш хүүхдүүдийг нь асран халамжилж гэр бүлийн гишүүнээс нь дутахгүй үүрэг хариуцлага үүрч ирсэн гэрийн үйлчлэгчдээ хандан тэрээр “Хайрт эгч минь, маааааааш олон олон жил бидний төлөө та зүтгэсэн. Та бидний төлөө хувиршгүй сэтгэлээр явж ирсэн. Та бүхий л хүндрэлийг даван туулан бидний өргөө гэрийг чин сэтгэлээсээ цэвэр цэмцгэр, цэлмэг ариун байлгаж ирсэн. Таны ажилч хичээнгүй, шударга, зарчимч занг хүүхдүүд хүртэл харж суралцаж ирсэн. Шинийн наймны энэ сайхан өдөр бид таныг баярлуулах цаг иржээ. Баярлалаа тандаа” хэмээсэн байна. 20 гаруйхан наснаасаа эхлэн бизнесийн ертөнцөд хөл тавьсан тэрээр ийн нинжин сэтгэл гарган нэгэн эмэгтэйг байртай болгосон байна.