Нийгэм

Жүжигчин Ооноо: Энэ амьдралыг минь утга уянгаар хөглөсөн хайртай хань, үрсүүддээ баярлалаа

Өнөөдөр жүжигчин З.Онон буюу Ооноогийн 34 насны төрсөн өдөр болж байгаа билээ. Тэрээр цахим хуудаснаа:

Энэ сайхан өдрийг бэлэглэсэн хайртай аав, ээждээ баярлалаа. Энэ амьдралыг минь утга уянгаар хөглөсөн хайртай хань, үрсүүддээ баярлалаа. Өдөр бүрийн гайхалтай сайхныг мэдрүүлдэг эргэн тойрны бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ооноо нь улам их хичээнээ. Мэндчилгээ дэвшүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа үнжий хэмээжээ.

 

Жүжигчин Ооноогийн хувьд 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр айлын ууган охин болон мэндэлжээ. Бага нас нь Налайх дүүрэгт өнгөрсөн аж. “Голомт” цогцолбор сургуулийн 103 ангийг 2005 онд төгссөн тэрээр багадаа их тал талын авъяастай, нийгмийн идэвхитэй, найз нөхдийн хүрээлэл ихтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ.

Анх тэрээр жүжигчин болно гэж бодож байгаагүй аж. ТИС-ийн Холбоо Мэдээллийн сургуульд орно гээд бэлдэж байгаад хамаатны ах эгч хоёрынхоо зөвлөснөөр СУИС-д шалгалт өгч тэнцсэн гэдэг. Сургуулиа төгсөөд МҮОНТ-ийн “Шигтгээ” гэдэг загварын нэврүүлдэг хөтөлж байгаад “Х түц” продакшинд орж жүжигчний гараагаа эхэлсэн юм. Тэрээр тайз дэлгэцийн олон бүтээлд гол дүр болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн чамгүй сайн жүжигчин билээ.

 

Харин түүний хань дуучин П.Идэржавхлангын хувьд Дуулах авьяасыг ээжээсээ өвлөсөн. Хэдийгээр дуулж хуурдаж олонд танигдсан хүн байхгүй ч миний ээж болоод ах дүүс нь маш сайхан дуулдаг хүмүүс байдаг. Өвөрхангай аймгийн Т.ө.грөг суманд тө рж өссөн хүн. Энэ л нутгийнхаа эд эс болсон хүн дээ. Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа тvшиж явдгийнх байх хэмээн ярилцлага өгч байжээ.

Жүжигчин З.Онон дуучин П.Идэржавхлан нар оюутан байхдаа сургуулийнхаа дотуур байранд танилцаж байсан гэдэг. Хосууд маань гэр бүл болоод арав гаруй жил ханьлан сууж байгаа. Гурван хөөрхөн охинтой хайр, жаргал дүүрэн гэр бүл гэдгээрээ олон мянган залуусын үлгэр жишээ болон ажиллаж, амьдарч байгаа урлагийн гэр бүл. Дуучин Идэржавхлан “Энэ насны хайр” тоглолтынхоо үеэр хайрт бүсгүй Ооноодоо гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барьсан байдаг.

 

Анх танилцсан түүхээ Ооноо дурсахдаа Их сургуулийн хоёрдугаар курст Идэрээ анх Ооноог харан мессеэж бичиж хариу бичин танилцаж байжээ. Байнга тааралдсаар байгаад сүүлдээ хармаар санагдаад байдаг болчихдог юм байна лээ. Тэгж байхад Идэрээ сар гаруй хөдөө сүлжээгүй газар очоод тэр үед маш их санаж байсан. Ингээд л хайртай болсноо мэдэрсэн дээ. Тэгээд ирэхэд нь аягүү хурдан үерхчихсэн. Удалгүй охинтой болсон. Манай охиныг И.Энхжил гэдэг хэмээжээ.

 

Харин нэгэн ярилцлагандаа тэд түрээсийн байрнаас хүртэл хөөгдөөд чемодантайгаа гудманд гарч байлаа гэж өгүүлж байсан хосууд маань олон хэцүү зүйлийг туулан энэ амьдралаа босгосон гэдэг. Сайхан гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!