Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-эрдэнэ: Нэр мэр ч байхгүй зүгээр л Номингийн нөхөр болчдог наасс…..

“Монгол HD” телевизийн захирал байсан Ч.Номин нь соёлын сайд болсноор багагүй хэл амны бай үе үе болдог болсон билээ. Саяхан сайдын нөхөр Г.Бат-эрдэнэ койн гаргалаа гэх мэдээлэл цахим орчноо тарсан билээ. Харин Г.Бат-эрдэнэ өөрийн цахим хуудаснаа.
Нэр мэр ч байхгүй зүгээр л Номингийн нөхөр болчдог наасс. Койн мойн гаргасан юм бол байхгүй шүү. Аймар өсөх байхаа гээд койнууд худалдаж бол авсаан. Харин энийг хараад ORI coin гаргамаар санагдчихлаа. Уг койн маань Монголын хамгийн том кино, контент, метаверс бүтээлийн үйлдвэр мөн Студио Сити төсөл болон МонголTV-p баталгаажна гэж мэгээд.
Чинбатын хүргэн байснаа, хэсэг Эрдэмийн аав болсон одоо зүгээр л Номингийн нөхөр гэдэг нэртэй болчдог наасс. Уул нь алдар нэр минь Ганхуягийн БАТ-ЭРДЭНЭ юм бгааншд. Яджаахад энэ нэр нь Монголын хамгийн түгээмэл буюу 17к байдаг нэр наасс. Ёстой тавилан юмдаа хэмээжээ.
Мөн тэрээр урд нь твиттер хуудаснаа Хэдvvлээ Номинг муулахдаа намайг хавчуулмааргvй байна аа. Өлсөж үхэх гэж байгаа биш юу гээд л ийм гэнэн тэнэг юм хийгээд сууж байх вэ дээ. Шартаад хэвтэж байхад ийм юм уншихаар шууд эрүүл болж байна шүү. Шүүхдэж сvржигнэвэл гоё л баримт гэхдээ гай гай хэмээн эхнэрээ өмөөрөнгүй жиргэж байсан юм.
Г.Бат-эрдэнэ нь “Монгол HD” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.