Нийгэм

Жүжигчин Б.Сансармаагийн олноос нуудаг сүйт залуу ил боллоо хэн гээч….

“Single ladies 3″киноны Хадааны дүрээр дахин үзэгчдийн өмнө гарч ирсэн жүжигчин Б.Сансармаа нь өмнө нь “МҮОНРТ”-д АСК нэвтрүүлгийг хөтөлдөг байсан билээ.

Сэтгүүлч мэдэгэжилтэй байсан тэрээр мэргэжил дээшлүүлхээр АНУ-ын Лос Анжелес хотыг зорьж жүжигчин мэргэжлээр суран эх орондоо хэдэн жилийн өмнө ирэн суурьшсан ба мэргэжлээрээ “Single ladies 3” кинонд тоглосноор чадварлаг жүжигчин болсон гэдгээ харуулсан юм. Мөн чадварлаг жүжигчнээс гадна халуухан, загварлаг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон билээ.

Түүний нууц авъяас нь бүжиглэх гэнэ шүү. Маш сайн бүжиглэдэг байсан тэрээр сүүлийн хэдэн жил бүжиглэхгүй байгаа болхоор хүмүүс тэр сайн мэддэггүй гэжээ. Мөн юм оёх тал дээр уран гэж өөрийгөө тодорхойлжээ.

Хамгийн анхны ажил нь хоёрдугаар курсдээ фм-д хөтлөгч хийдэг байсан ба тухайн үед 80.000 төгрөгний цалин авдаг байж.

 

Хоёр жилийн өмнө Сансармаа нэгэн залуутай сүй тавьснаа цахим хуудаснаа оруулж байсан. Сүйт залуугаа олноос нууцалдаг тэрээр ковидоос болж хоёр өөр оронд уулзаж чадахгүй алсын зайны харилцаатай байгаа юм. Харин саяхан найз залуу нь Монголд ирж хамтдаа авхуулсан зургаа цахим хуудасдаа оруулж эхэлсэн билээ.

 

Сүйт залуутайгаа Лос Анжелес хотноо танилцаж байсан гэдэг. Тэрээр нэгэн удаа өөрийн цахим хуудаснаа “Сая манай найз залуу бид хоёр аялаад явж байхад би буудлын мөнгө төлсөн байхад хүмүүс “ямар баянтайгаа явж байгаа юм” гэж байгаа байхгүй юу. Хүмүүс мэдэхгүй зүйлээ их ярьдаг. Түүнийг зогсоох хэрэгтэй. Өөрийн бодолгүй хүмүүс л тэгж ярьдаг гэж би боддог” хэмээсэн байна. Жүжигчин бүсгүй мөн хов ярих тун дургүй гэнэ. Аль болох хов ярихгүй байхыг эрмэлзэж явдаг тэрбээр охидод хандан хүсэл мөрөөдлөө олохын төлөө тууштай хичээж өөр өөртөө үнэнч байхыг захисан байна.

Өдий хүртэл нууц ноёнтон байсан сүйт зулуугийнхаа зургийг тэрээр ил гаргажээ. Жүжигчин Сансармаагын хажууд сууж буй энэ залуу бол түүний олноос нуудаг сүйт залуу нь юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!