Нийгэм

Сайхан мэдээ: Жилийн өмнө цусны хорт хавдар тусч Турк улсыг зорьсон бяцхан Сүйжин охин эмчлэгдээд эх орондоо ирлээ…

Сүйжин охин эмчлэгдээд эх орондоо ирлээ. Одоогоос жилийн өмнө Уушигны хатгалгаа, бөөрний үрэсвсэл гэж Онош нь тогтоогдохгүй явсны эцэст 2020.09.14нд эцсийн батлагдсан шинжилгээний хариу гарч аймшигт мэдээ гэнэт дуулган 1нас 10-хан сартай бяцхан охин Сүйжин минь цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон . Хавдар нь тархинд болон бусад хэсэгтээ үсэрхийлэх тархах магадлал өндөр гээд яаралтайгаар бүтэн унтуулгатай химийн хүнд эмчилгээ эхэлсэн. Хэтэрхий жоохон ч гэсэн өөрт бяцхан зүрхэнд баймгүй хүчээр тэмцэж байсан билээ

 

Элэг нэгт Монголчуудаасаа тусламж гуйж турк улсыг зорин эмчилгээгээ амжилттай хийлгэн эх орондоо иржээ. Тэгэхдээ охины эмчилгээ бүрэн дуусаагүй юм. Түүний ээж цахим хаягтаа Сайхан сэтгэлт та нар минь эсэн мэнд сайн сууцгааж байв уу, Бид сайхан үрээ тэврээд эх орондоо ирлээ. Эмчээсээ заавал хүүхдийн хематологи онкологийн эмчийн өндөр хяналтанд байж, шинжилгээгээ 2 долоо хоног бүр таслалгүй өгч, хүүхдийг хариуцсан Монгол эмч Турк улсын эмчтэй холбоотой байж, өдөр бүрийн эмчилгээгээ тогтсон цаг цагтаа таслалгүй хариуцлагатай авч, халдварт өвчин тахлаас дээд зэргээр хамгаалж, 6 сарын дараа заавал эргэж очих даалгавар аваад бид эх орондоо ирлээ.

Ирмэгцээ ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын эмчийн хяналтанд орж тасралтгүй эмчилгээгээ авч байна. Турк эмчийнхээ 2 улсын эмч нар хоорондын харилцаа холбоотой байх даалгавраас бусдыг биелүүлж байгаа. Охин минь жилийн өмнө оношлогдож, эмчилгээ эхлэж байснаасаа зөндөө том, өндөр болжээ. Үргэлж асууж сониучирхаж ээжтэйгээ элдвийн юм ярьж, тасралтгүй шулганаж хайр хүргээд л… өсч том болж байгаа үр хүүхдүүдээ хараад суух л жаргалын дээд юм даа. Монголд ирснээс хойш 3н шинжилгээгээр цагаан эс нь байх ёстой үзүүлэлтээсээ өндөр гараад бид гайхаж сандарч байна.

 

Түр ажиглая гэсэн Монгол эмчийхээ заавраар эмээ уугаад байж байгаа. Турк эмчээсээ хариу ирэхийг хүлээсэн байдалтай байна. Яваандаа 2 талын эмчилгээний эмийн тун зөрөх эрсдэл гарч болзошгүй асуудал гарах шинжтэй нь санааг зовоож байна. Хичнээн тусгаарлалтанд байгаа ч дархлаа сул охин минь Монголд ирээд ханиад хүрэв. Яалт ч үгүй эмнэлгүүдээр тахлын голомтуудаар үйлчлүүлэх шаардлагатай бид корона тусаад зулзгаасаа болон бусдаас тусгаарлагдаж 2 долоо хонов. Цаашид удаан хугацаанд хүний олноос дөлж, тусгаарлалтанд амьдрах амьдарлын хэв маягт шилжих ёстой манай гэр бүл тэр бүү хэл дүү нарын маань гэр бүл хүртэл амьдарлыхаа шинэ загварт хэрхэн бүрэн шилжих учраа олцгоогоогүй л байна.

Ажил амьдарлын хэв маяг онлайнд шилжээд удсан ч сургуулийн сурагчдаа хэрхэн эрсдлээс хамгаалах гээд бүгдийн маань амьдралд их, бага өөрчлөлт гарсан. Миний зулзага эмээдээ ирж элгээ дэвтээгээд хэд хоног эмээтэйгээ байхдаа ээжийгээ эмээ гэж андуурч дуудаад үйлдэл бүр нь хайр эгдүү хүргэдэг дээрээ… Та нар минь халдвар хамгааллын дэглэмээ дээд зэргээр сахиж вирусын шинж тэмдэг илэрвэл амиа бодолгүй бүртгэлээ хийлгэж, бусдаас тусгаар байхыг эрхэмлээрэй. Та хөнгөн тусч болох ч охин шиг минь тусдаа эмзэг хүмүүс, настай ээж аав нарын чинь амь настай холбоотой асуудал гээд заавал хариуцлагатай байгаарай гуйя. Их хор уршигтай өвтгөдөг өвчин болохыг хөнгөн туссан ч өвдөж байж мэдрэв.

 

Ирснээсээ хойш эмнэлгээр явлаа явсан газар бүрт маскаа дутуу гуцуу зүүж эерэг гарснаа утсаар ярих хүмүүс… ковид хөнгөн юм байна гээд ажлаа хийгээд явж байгаа залуус маш элбэг таарч анзаарагдав. Тэдгээр хүмүүс хайртай дотны хүмүүстээ, эргэн тойрон найз нөхөд хамт ажиллагсдыхаа ар гэр эмзэг нэгэнд шууд заналхийлэл болж байгаагаа ойлгодог ч болоосой. Хэнэггүй байдлаа халж, өөрийгөө болон бусдыг хайрлаж, үр хүүхдээ шинжилгээнд хамруулж байхыг явсан газар бүртээ уулзсан хүн болгонд уриалахыг зорьдог болж.

Бид ямартай ч хамгийн том хамгийн хэцүү үеээ туулаад эх орондоо ирлээ. Бүрэн ам гарах болоогүй хол, хэлэх бүү хэл бодохоос ч хэцүү айдас үргэлж дотор бий ч хамгийн хүнд үеийг та нарын хүчээр даваад ирсэн шүү. Үүрд талархаж ач санаж зовсон зүдэрсэн бүхэнд чадлаараа сэтгэлээ зориулж явах болно гэдгээ амлъя. Тэгэж та нарын тарьсан сайны үрийг өчүүхэн ч болтугай ямагт дэлгэрүүлэхийг хичээнээ. Сайны үйл үүрд далай шиг цалгин байх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!