Нийгэм

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Уг нь нүүрээ будчихсан их л цоглог хүүхнүүд өглөө эрт кофе уухаар болзсон юмсан, кофе уунгаа хоёулаа уйлж унжаад халтар салфетка “үйлдвэрлэж” бүүр халтартаж гүйцлээ Яагаад гэж үү

Их хурлын гишүүн байсан Г.Уянга өөрийн цахим хуудаснаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй нэг компани дампуурч буй талаар бичжээ.

Уг нь нүүрээ будчихсан их л цоглог хүүхнүүд өглөө эрт кофе уухаар болзсон юмсан, кофе уунгаа хоёулаа уйлж унжаад халтар салфетка “үйлдвэрлэж” бүүр халтартаж гүйцлээ Яагаад гэж үү ?!

EXCLUSIVE үйлдвэрээр оронгуут шатнаас нь эхлээд үйлдвэрийн байр тэр чигтээ хамгаалалтын цагаан хувцас, дэлгүүрийн арын өрөөнүүд нүд эргэх зайгүй хураалгаатай хамгаалалтын хувцас! Хэн ч харсан “Яана даа !!!” гэж халагламаар. Үнэхээр сэтгэл өвдмөөр! Үүнийг харсан би хэд хоног хямарч гүйцээд өглөө найзыгаа кофенд урьж “Энэ их овоолгоо яах гэж байгаа юм бэ дээ, чи минь?!

Юу бодож сууна даа ?!” гээд асуух төдийд Маяа маань асгаруулж орхилоо, би ч дагаад уйлчихав. Яагаад EXCLUSIVE-н хамгаалалтын хувцсыг 10 000₮-өөр худалдан авахгүй байна вэ?! Маяа энэ хувцаснаасаа ашиг хийхгүй, өртгөөр нь худалдахаар шийджээ. ЭМЯ энэ хувцсаа хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг харах гээд шилэн данс ухаж үзсэн ч тодорхой мэдээлэл байсангүй, танил эмнэлгүүдээс сураглаж үзвэл хамгийн багадаа 20000₮-өөр худалдаж авдаг юм байна.

Даан ч дээ, төсвийн мөнгө уйлдаггүй учраас уу?! Маяагийн ганц алдаа: Тэр хүмүүст шагналын хувь өгдөггүй, өгдөг хүн биш! Харин тэр хаана ч байхгүй хямдаар нийлүүлье гэж байна! Ийм шударга зарчим л энэ нийгэмд амьдрах ямар ч боломжгүй болжээ! Энэ хүүхэн Монголдоо ганц массын оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхтэй 2 хон үйлдвэрийн нэг! Төсөвт хэмнэлттэй гээд ариутгаж олон удаа хэрэглэж болдгийг нь ч үйлдвэрлэлээ.

Гэтэл цох ганц массын оёдлын үйлдвэр нүдэн дээр чинь дампуурч байна! Гэтэл гаднаас өндөр үнэтэй шахаа нийлүүлсээр! Даан ч дээ, яагаад бид ийм юм бэ?! Бид хоёрын халтартталаа уйлсан шалтгаан ердөө л энэ! Гэхдээ бид зүгээр уйлж суудаг хүүхнүүд биш!. Та нар цөөхнөөр ч хамаагүй худалдаж аваарай! Маяагийн утас 88119179 Цагаан хувцсыг нь биш юм аа гэрэд үйлдвэрлэсэн өдөр тутмын хувцсыг нь худалдан авч дэмжээрэй, хаа ч байхгүй хямд үнэтэй шүү!

Холбоотой мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!