Мэдээ МэдээлэлШар Мэдээ

О.Амгаланбаатаp: СТА тэмдгээр шагнагдчихлаа, Ичиж үхэхээ шахав, Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байхав…

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатаp СТА цолоор энгэрээ мялаасан тухай сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ

“Хиртээгүй Сарнай” МУСК-ы нээлт болж байна. Нээлтэндээ арай гэж амжаад иртэл нэмээд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтны тэмдэгээр шагнагдчихлаа.
Ичиж үхэхээ шахлаа.

Санаа зовсондоо олны дундаас зайдуу 00-д даруухан зургаа авав .
Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байхав.
Энэ салбарын олон мундаг хүмүүстэй эв зүйгээ олоод явсных цаашид чадах зүйл байвал хийгээрэй гэсэн хариуцлага л байлгүй дээ. Ямартаа ч маш их баярлалаа.

Соёл урлагийн салбарт ганц жүжигчнээр биш олон зүйлээр тэргүүний ажилтны хэмжээнд хувь нэмрээ оруулах гэж хичээнээ.

Шагнал авсан хүмүүс “энэ бол ганц миний шагнал биш…” нтр гэж хэлэхээр нь “ийм муухай пальдага байх хэрэг байна уу” гэж боддог байсан ч энэ мөчид бол тэгж хэлмээр санагддаг юм байнаа. Мэргэжлийн бус гэж гоочлолгүй миний оролцсон бүхэн дээр зааж зөвлөсөн, загнаж ойлгуулсан, муулж мяалсан мундагууддаа бүгдэд нь баярлалаа.

Хиртээгүй сарнай уран бүтээл дээр хамтран ажилласан баг хамт олон та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе хэмээжээ.

Холбоотой мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!