Нийгэм

Влогчин Б.Сувдаа: Сувдаа ерөөсөө төрөөгүй юм шиг гоё гэдэсгүй юмаа гэж хэлээд байгаа бүсгүйчүүддээ зориулав. Үнэн юм үнэнээрээ л сайхан

“Suwdaa Sherwood” гэр бүлийн влогоор нь манай зарим уншигчид тэдний гэр бүлийг мэдэх билээ. Америк нөхөртэй 3 хүүхэдтэй Сувдаа хэмээх Монгол бүсгүй өөрийнхөө амьдрал, гэр бүлийн зовлон, жаргал, гээд амьдралынхаа нэгээхэн хэсгийг харуулсан влог хийдэг үлгэр жишээ гэр бүл. Харин Сувдаа саяхан амаржиж шинэхэн хүнээ өлгийдөн авсан билээ.

Харин тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Хоёр бондоолой. Сувдаа ерөөсөө төрөөгүй юм шиг гоё гэдэсгүй юмаа гэж хэлээд байгаа бүсгүйчүүддээ зориулав. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Одоогийн байдлаар ийм л байна. Бүхэл бүтэн хүн хэвлий дотроо 9 сар тээсэн юм чинь, төрсөн ээж бүрийн бие өөрчлөгдөж, тодорхой хэмжээний илүүдэл жин, илүү арьс байлгүй л яахав. За тэгээд хөхүүлэх үед үргэлж өлсөөд л дандаа идмээр санагддаг болохоор жин хаях нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ бөндгөр, бондгор ч гэсэн бяцхан үрсийг минь эрүүл саруул тээж төрүүлдэг биендээ хайртай. Хүү маань хөөрхөн бойжоод, бие маань сайхан тэнхрээд, сүү минь ч сайхан тогтчихлоо. Одоо дасгал хөдөлгөөндөө ороод, хоолоо зөв тохируулаад эхэлсэн байгаа. Үр дүн нь хэр байх нь уу харж л байя хэмээжээ.

Мөн тэрээр сайхан ханийнхаа халамжинд бөмбөрөөд ямар ч гэсэн хөөрхөн тэнхрээд авсаан. Жирэмсэн бөгөөд нялх биетэй эхнэрээ боломжоороо хайрлаж, халамжилж, сэтгэлээр нь дэмжиж байгаарай эрчүүд минь. Хөөрхий гэргий тань хөөрөөд баярласан сэтгэлээр таныг буцаагаад хэд дахин илүү хайрлах вий. Хүний тээдгүйг тээж байгаа юм шиг, хүний гаргадгүйг гаргасан юм шиг гэх мэт хатуу үгийг хэлж сэтгэл рүү нь хар ус цацаж хэрхэвч болохгүй шүү хэмээжээ.

Бяцхан хүү нь 1 сар хүрлээ.

Б.Сувд Улаанбаатар хотод төрж Багануурт өсжээ. Хамгийн анх нөхөртэйгээ Багануурт сүмийн номлогчоор ирэхэд нь танилцаж байсан аж. Хосууд болзож, найзалж байгаад гэрлэх шийдвэрийг гаргаад Монголдоо одоогоос 9 жилийн өмнө хуримаа хийгээд удалгүй АНУ-д амьдрахаар зорьж.

Сувдаагийн нөхөр бол Брентон гэх Америк залуу бөгөөд тэд Америкт гурван хүүхдийн хамтаар амьдардаг аз жаргалтай хосуудын нэг. Брентон даруухан тэрээр маш сайн аав. Тэрээр Монгол хэлээр маш сайн ярьдаг учраас тэд маргахдаа бүр Монгол хэлээр л маргалддаг гэнэ шүү. Учир нь тэдний хүүхдүүд болон гэр бүлийнхэн нь Монгол хэлээр хурдан ярихад тийм ч сайн ойлгож чаддаггүй учраас бусдад яриагаа ойлгуулахыг хүсээгүй үедээ Монголоор ярилцдаг гэнэ.

Холбоотой мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!