Нийгэм

Оогий: 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа. Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг бурхан бид хоёр л мэдэх байх

“OOGII” брэндийг үүсгэн байгуулагч Оогий : ГЭРТ БОЛСОН АСУУДЛЫГ ГАДАГШ АВЧ ГАРДАГГҮЙ ГАДНЫ СТРЕСС БУХИМДЛЫГ ГЭРИЙНХЭЭ ҮҮДЭНД ГЭЭДЭГ БАЙГААРАЙ

Нэг мэдсэн 30 гарчихжээ. Өчигдөрхөн л 19 тэй байсан юмсан. 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа. Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг бурхан бид хоёр л мэдэх байх. Амьдралд хэцүү зүйл тохиолоо гээд буруу зүйл хийж байсангүй. Мэдээж амьдрал заавартайгаа ирээгүй тул “алдаатай шийдвэр” бол гаргаж л явлаа. Ирээдүйд ч гаргах байх Өнөөдрийн бяцхан бичвэрээрээ дүү нартаа жижигхээн захиас илгээе.

 

Хэрвээ ганц бие бол эрт хүнтэй суух гэж битгий яар! Өөрөө өөрийгөө тань, өөрийгөө хөгжүүл, юунд дуртай юунд дургүйгээ мэдэж ав, ажил хийх арга барилаа ол, үргэлж урагшлах урмаар хүчээр өөрийгөө тэтгэ. Өөрөө та нар минь бэлэн болсон цагт өрөөлд ч сайн хань болно, сайн аав ээж, сайн чиглүүлэгч болно. Хэрэв хэдийн амьдралд алдаатай шийдвэр гаргаад нялх үрээ тэврээд үлдсэн бол чамд буцах, няцах, уйлах, унжих цаг байхгүй. Зүгээр л урагшил. Өөрийгөө тултал нь хөгжүүл, хүүхэдтэйгээ аз жаргалтайгаар хамт өс, өөрийнхөө дуртай зүйлдээ цагаа зарцуул, илүү дутуу хов жив – сөрөг зүйлсээр дүүрэн найз нөхөд байвал яг тэр цэг дээр нь орхи.

Өөртөө хамгийн сайн тохирсон ментор оо ол. Өөрийгөө хөгжүүлээд хүссэн тэр өндөрлөгтөө өндөр өсгийтөө өмсөөд, өөдөсхөн үрээ тэврээд, өөрөө өөрийгөө хөгжүүлээд хүрээрэй. Аль хэдийн хайртай ханиа олоод бяцхан гэр бүлээ үүсгэсэн бол ханьтайгаа хамтдаа хөгж. Хамгийн сайн зөвлөгч, хамгийн сайн түшиг тулгуур нь эрдэнийн чулууг өнгөлөгч нь байгаарай. Амьдралд муудаж сайдаж, санал зөрөх зүйл гарна.

Тэр үед уур уцаараа удирдаж сурах, муухай үг хэлэхгүйгээр үгээ залгих – хүйтэн ус уугаад тухтай ярилцаж сураарай. Гэрт болсон асуудлыг гадагшаа авч гардаггүй, гадны стресс бухимдлыг гэрийнхээ үүдэнд гээгээд ордог байгаарай. Хэн хэнтэйгээ ямар азаар учирсанаа үргэлж санаж, хайраар бялхаж амьдраарай. Гэр бүл бол энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн чухал эрдэнэ шүү дээ… Амьдрал сайхан шүү дээ. Өөр өөрсдийнхөө өнгөөр гэрэлтэх гоё. Бидний бодол сэтгэл, хандлагаас яаж амьдрах маань шууд хамааралтай байдаг.

 

Оогий Сидней

Холбоотой мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!