Нийгэм

Ээж хүү хоёрын 33 жилийн дараах сэтгэл догдлуулсан уулзалт олон хүнийг уйлуулж байна

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” Ээж хүү хоёрын 33 жилийн дараах сэтгэл догдлуулсан уулзалт болсон билээ.

2014 оны 12 дугаар сард “ЕТВ” телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүний уйлуулаад авсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй тухай өгүүлсэн. Энэ хүн бол Монгол улсын иргэн Л.Бямбасүрэн юм. Тэрээр 2004 оны дөрөвдүгээр сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм.

Анхны хань нь хорвоогийн мөнх бусыг үзэж, эхнэр хүүхдүүдээ орхин тэнгэрийн оронд заларсан гэдэг. Харин түүний хоёр дахь амьдрал тийм ч дардан байсангүй гэр бүлийн хүчирхийлэлд нөхөртөө байнга зодуулдаг байсан нь эцэстээ цөхөрч, шантарч, биеэ хамгаалахаас аргагүй байдалд хүрч аминд нь хүрсэн байна. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хар толбо байсан нь мэдээж. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэгчээр хүнд хэцүү амьдралтай нүүр тулсаар эцэст нь эрх чөлөөгөө хязгаарлуулж шоронгийн хаалга татахад хүрсэн нь харамсалтай.

 

Түүнээс өмнө, 33 жилийн өмнө буюу Л.Бямбасүрэн 1981 онд ганц хүүгээ нэгэн айлд өргүүлсэн гэдэг. Адилхан эх хүний сэтгэлээр охин нь хүүхэд гаргах боломжгүй гэсэн эхийн чин сэтгэлийн гуйлтаар хайртай үрээ айлд өргүүлсэн байдаг. Хүүгээ зургаан сар хүртэл нь ангир уургаа хөхүүлж түүнээс хойш сураг тасарч 33 жилийг ардаа үджээ. Эхээсээ зургаахан сартайдаа холдсон Л.Бямбасүрэн Пүрэвжаргал хүү Баян-Өлгий аймагт Мөнхзаяа нэртэй болж ажиллаж амьдарч байгаа сураг гаргасан. Нэвтрүүлгийн багийнхан эх хүү хоёрыг уулзуулахаар тус аймгийг зорьсоноор нэвтрүүлгийн гол утга оршиж байсан.

Нэвтрүүлэг гарснаас хойш олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, олон хүний зүрхэнд нь хөндүүр болон үлдсэн Л.Бямбасүрэнд Ерөнхийлөгч уучлал үзүүлж, зарлиг гаргасан билээ. Ийнхүү Л.Бямбасүрэнг хугацаанаас нь өмнө суллаж байсан түүхтэй.

Өдгөө 59 настай Л.Бямбасүрэн 18 жилийн хорих ял сонсож 11 жилийг торны цаана өнгөрүүлсэн юм. Ийнхүү Монголын нэгэн гэр бүл “ЕТВ” телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийн буянаар элэг бүтэн, энх тунх амьдралын дардан зам тавигдсан билээ.

Охидууд нь уг нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөөө аавын талынхандаа голдоо ортол гомдсон тул огт холбоо барьдаггүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!