Нийгэм

ИЙМ САЙХАН ХҮҮ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААВ ЭЭЖИД ТАЛАРХАЖ БАЙНА

ИЙМ САЙХАН ХҮҮ ТӨРVVЛЖ ӨСГӨСӨН ААВ ЭЭЖИД ТАЛАРХАЖ БАЙНА

Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг 26 настай.

“Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг. Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх айм-шигт осолтой таарчээ. Aйж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, 7 сартай нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дaрaгдсан аав, 7 настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү, зэрэг 3 хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн.

Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дутaгдaлд орж ухаан алдан, тэсэхийн аргагvй өвдөлтөнд тaрчилсaн хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь зүсэгдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ. Эмч залуу ах дүү хоёрт ухаан алдах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тaриaнуудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ. Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тн-ы контенейр өргөх техник байхгүй , ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагvй бол манай 2 хvvхэд ам.ьд байхгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьж байна.

Хүний төлөөх сайхан сэтгэл, з0риг тэвчээр 26 хан настай энэ залуугийн хаанаас гарна вэ? Судлаад үзлээ. Гэр бүлээрээ эмч юм байна. Аав ээж нь Увс аймгийн Улаангом хотод амь-дардаг. Аав нь аймгийн Нэгдсэн эм-нэлэгт статистикч эмчээр 20 гаруй жил ажилласан. Ээж нь аймгийн нэгдсэн эм-нэлэгт Чанарын албаны дарга. Энэ аав ээж хоёр 4 хүүхдээ дөрвүүлэнг нь эмч болгохоор 3орьсон. Түмэнбаяр айлын ганц хүү. Эгч нь Солонгост эмчийн мэргэжил дээшлүүлж байгаа бол 2 дүү нь АУҮИС, Этvгэн Дээд сургуульд эмчээр сурч байгаа гэнэ. Ийм л энгийн нэг залуу монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ослоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь ” баярлалаа ” гэж хэлье!

 

Увс аймгийн Улаангомд суугаа аав ээжид нь хvртэл тvгээгээрэй ! Манайхаан!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!