Нийгэм

Дуучин А.Түмэн-Өлзий: Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз

Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий.

Тэрээр нөхрөөсөө сaлсан бөгөөд ганц бие хүчирхэг ээжүүдийн нэг билээ. Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө салсан ч амьдралд гудайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан дуучин бүсгүй одоогоор гэр бүл зохиогоогүй.

Охиныхоо төрсөн өдрөөр тэрээр. “Цаг хугацаа маш хурдан юм.Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз. Охиноо хүүхэд гаргахаар нь ээж нь бүүр л их жаргалтай эмээ болно доо” хэмээжээ.

Охин нь энэ жил сургуулийн сурагч болсон билээ.

Дуучин А.Түмэн-Өлзийн нэгэн сайхан ярилцлагыг хүргэе:

“Ижий зөн”, “Цэцэгчний хүсэл” гээд таны дуулсан дуунууд энэ зуны нийтийн дууны хитүүдийг тэргүүлэх шиг боллоо. Дуучин А.Түмэн-Өлзийн уран бүтээлийн олз омог их байгаа байх ?

-Дуучид ер нь зун болохоор амарчихдаг. Би ч гэсэн ерөнхийдөө амарч өнгөрөөлөө. Тэгэхдээ зүгээр суухыг хүссэнгүй. Эрдэнэбатын хөгжим, Лхамноржмаагийн шүлэг “Ижий зөн” дууг ээждээ зориулж дууллаа. Элсэн тасархайд очиж клипээ хийлээ. Зүгээр нэг студид ч юмуу хээр талд очиж авахыг хүсээгүй. Цонжин болдогийн наана 13–р зуун цогцолборт очиж зарим хэсгийнх нь зургийг авсан. Ер нь шинэ өнгө аясыг харуулах гэж их хичээсэн шүү. Бие даасан “Хайр ирнэ” цомгоо бас гаргалаа. Хайр дурлал, аав ээжийн элбэрэл хайрын сэдэвт 13 дуу багтсан. Яг одоо бол бас нэг клипнийхээ зурганд ханцуй шамлан орчихоод явж байна.

-Зуныг гайхалтай үр ашигтай өнгөрүүлсэн байна. Ингэхэд нэг хэсэг нийтийн дуу хүч түрэн давалгаалж байгаад унтаа байдалд орчихлоо. Энэ дунд дуучин А.Түмэн- Өлзий ямар шинэчлэл хийж байна?

-Би өөрийгөө зохиолын дуучин гэж хэлэхгүй. Болж өгвөл мэргэжлийн зиндаатай, надаас ур чадвар шаардсан дуу дуулахыг хичээдэг. Нэг хэсэг С.Жавхалан Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаа, Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа гээд нэг үеийнхэн нэр хүндтэйгээр гарч ирж байсан шүү. Цаг хугацаа өнгөрөх хэрээр аливаа зүйл хөгжиж, урагшилж байдаг жамтай. Энэ хууль л нийтийн дууны э.р.чтэй х.ө.гжлийн дараах энэ үеийг авчирсан байх гэж бодож байна. Сонсогчид одоо илүү мэргэжлийн, ур чадвар шаардсан дууг илүүд үздэг болсон нь анзаарагдаж байна. Энэ дундуур дуулсан болгон их м.ө.нгө олчих юм шиг өнгөц бодолтой дуучдаас чанартай, чанаргүй олон дуу гарч байна. Харин чанартай бүтээл шигшигдээд үлдэнэ гэж боддог. Миний хувьд дандаа шинэлэг зүйл рүү тэмүүлж, мэргэжлийн чанартай бүтээл гаргахыг зорьдог.

 

-Үнэхээр ч таны нийтийн болон уртын дуунд оруулж ирсэн мэргэжлийн өнгө аяс тань мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ авдаг. Цаашдын уран бүтээлийн чиг хандлагаа ингэж тодорхойлж байгаа юу?

-Уртын дуу бол Монголын сонгодог урлаг. Энэ нэрэн дор маш том ертөнц явдаг. Миний хувьд нэгэнт уртын дуучнаар төгссөнийнх хэзээ ч орхихгүй. Уртын дуундаа их хайртай. Саяхан Японы телевизээс Монголын үндэсний гэсэн урлаг болгоноор телевизийн бичлэг хийгээд явсан. Би уртын дуугаа дуулж бичлэгт нь орлоо. Удахгүй дэлхий даяар цацагдах юм билээ. Залуу уран бүтээлчийн хувьд ихэд бэлгэшээж, надад тохиолдсон том аз завшаан гэж бодож байгаа. Уртын дуугаараа дагнасан цомог гаргахаар төлөвлөж байнаа. Бодож төлөвлөсөн юм их байна.

-Дуучин болох нь таны багын мөрөөдөл байв уу?

Тэгэлгүй яахав. Бага байхад томчууд чихэр жимс өгч их дуулуулна. Амттанд дурладаг балчир хүүхдийн л зан биз, дуулж гарна. Ээж маань их сайхан дуулдаг, урлаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй хүн. Ээжийнхээ тэр авьяасыг өвлөсөн юм болов уу.

–Андуураагүй бол “Даяарын амгалан” дуу тань “Морин хуур” наадмаас шагнал авч, та оюутан байхдаа олонд танигдаж байсан санагдана?

-Та андуурсангүй. “Морин хуур” наадмын 2 удаагийн тэргүүн байрын шагналт хөгжмийн зохиолч Эрдэнэбат ах,”Хоёулаа “Морин хуур” наадамд орно” гээд энэ дуугаа надад өгсөн. Дуулахад маш х.э.цүү байсан. Мэдэхгүй, чадахгүй зүйлүүд их гарч байсан. Дуучны хувьд их чадвар шаардсан бүтээл. Энэ дуугаар хөгжмийн зохиолч маань “Морин хуур” наадмаас шилдэг хөгжмийн зохиолч гэсэн шагналыг авч байлаа.

–Таны амжилтын эхлэл энэ дуу байсан уу?

Яг ч тийм биш. Урлаг хэмээх их айлд тоогдож, дуучны гараагаа эхэлсэн, өдий зэрэгтэй олон түмэндээ хайрлагдаж яваа анхны алхам, анхны уран бүтээл маань “Сэтэрт тал” дуу байсан. СУИС–д дөнгөж орчихоод байхад хөгжмийн зохиолч Өлзийбаяр багш маань “Их нугалаатай, чадвар шаардсан дуу байна. СУИС–д энэ дууг дуулчихаар оюутан байна уу?” гэсээр намайг дуудсан. Гайхалтай гоё үг, аялгуутай дуу байсан. Лхагва ах үгийг нь маш уран шагласан сайхан дуу байсан. Энэ дашрамд Лхагваа ахдаа талархал илэрхийлье. Ийм дууг надаар дуулуулна гэж зүүдэлж ч байгаагүй. Энэ дуундаа үнэхээр хайртай. Намайг дуучин Түмэн-Өлзий гэхээсээ илүү “Сэтэрт тал”-ыг дуулсан охин гэж хүмүүс ярьдаг болсон доо. Би өөрийгөө их азтай гэж боддог.

 

-Урлагийн талбарт та бусдаас юугаараа ялгардаг вэ?

-Дуу болгоныг сэтгэлээсээ огшоож, нугалааг нь гаргаж, урлаж дуулахыг хичээдэг. Тиймдээ ч миний дуунуудыг хүмүүс нугалаа ихтэй гэдэг. Энэ миний бусдаас ялгардаг онцлог. -Урлаг өөрөө гоо сайхныг шаарддаг. Тэр дундаа эмэгтэй хүн гоо сайхан байх ёстой. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Урлагийн хүн бусдын нүдэнд үргэлж ил явдаг. Биеэ маш зөв, сайхан авч явах ёстой. Үүнийг урлаг бас амьдрал шаарддаг.

-Зөвхөн уран бүтээлээрээ дагнаад хангалттай сайхан амьдрах боломж байдаг болов уу?

-Хэцүү. Хүмүүс дуучдыг амархан мөнгө олдог, баян, хангалуун, урлагийг маш амархан гэж үздэг юм шиг ээ. Өрөөсгөл ойлголт л доо. Маш олон шалгуурыг давж, он жилийг туулж байж амжилтанд хүрдэг. Тэгэхдээ ухаалаг, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Үгүй бол амжилт дагахгүй. Ийм л х.а.ргис салбар. Манай ихэнх дуучид уран бүтээлийнхээ хажуугаар их бага хэмжээгээр бизнес эрхэлдэг шүү дээ.

-Та бас хувийн бизнестэй гэсэн үг үү?

Одоохондоо хараахан үгүй. Зөвхөн уран бүтээлдээ бүх цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулъя гэж бодож байна.

-Эрчүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй. Тиймээс ийм, тийм шалгуур тавьдаг гэж ярихыг хүсэхгүй байна. Эр хүнд байх ёстой, мөн чанарыг нь илэрхийлдэг сайхан чанарууд байгаасай. Урлагийн хүнийхээ хувьд энэ салбарыг маш сайн ойлгодог байгаасай, ард нь асаалттай танк шиг байдаг, с.э.тгэл санаагаар дэмждэг байгаасай гэж хүсдэг. Ойлголцол гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ.

-Урлагийн хүний ар талыг гэр бүлийнхэн нь дааж байдаг. Аав, ээж, бага насны дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Хамгийн аз жаргалтай гэгээлэг үе бол хүүхэд нас гэж хүн болгон ярьдаг. Миний хувьд бага нас маань тийм ч жаргалтай байгаагүй. Хэдийгээр би хувийн амьдралаа ярихыг хүсдэггүй байсан ч гэлээ нэгэнт та асуусан болохоор товчхон ярья. Гэхдээ хүмүүс намайг өрөвдөөсөй гэсэндээ ярьж байгаа юм биш шүү. Би аав, ээжтэйгээ амьдардаг. Уг нь аав, ээжээсээ гурвуулаа. Харамсалтай нь хоёр ахыгаа алдаж, багаасаа өнчрөл, хагацлын зовлон үзсэн. Аав, ээждээ үлдсэн амьдралынх нь ганц нар нь би учраас асар их үүрэг хариуцлага надад ногдсон гэж боддог. Би л сайн сайхан амьдарч энэ хоёр ачитныхаа ачийг хариулж, аз жаргалтай амьдруулах ёстой. Тэд маань нас дээр гарсан буурлууд намайг гэсээр л амьдарч явна.

 

-Охиноо дуучин болоход, хүлээн зөвшөөрөгдөхөд хамгаас их баярласан байх?

-Маш их баярладаг. Уйлдаг юм. Хүүхэд шиг болчихсон доо. Уран бүтээлийн минь хамгийн анхны сонсогч аав ээж хоёр минь л байдаг. Хамгийн том зөвлөгч нь ч тэр хоёр. Ээж маань урлагийн өндөр мэдрэмжтэй болохоор их зөвлөгөө авна. Миний хоёр одоо жаргах ёстой гэж боддог. Түүний төлөө зорьж явна.

-Та эмэгтэй хүнийхээ хувьд юугаар гангардаг вэ?

-Гоё хувцас өмсөхийг хүсдэг. Загварын чиг хандлагаас хоцрохгүй хувьсаж өөрчлөгдөхийг хичээдэг. Тэгэхдээ брэнд хөөгөөд байдаггүй. Урлагийн хүн гоё байх ёстой. Үнэртэй усандаа их анхаарал тавьдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!