Нийгэм

Сумандаа Cайхан Aмьдарч Буй Залуу Хосын Сэтгэл Хөдөлгөм Тэмдэглэл… ГАЙХАЛТАЙ ЮМАА

Анх 2020.07.08-нд 6н сартай жирэмсэн УБ хотоос Өмнөговь аймаг, Номгон суманд очиж амьдрахаар явж байлаа. К0вид гээд хeл х0риотой үед амихандаа агаар салхинд эрүүл байх гэж, бас өөрсөддөө цаг гаргаж хөгжих гэж охиноо цэвэр агаарт өсгөх гэж зорьсон юм.

Тэнд очиж нэг жилийн хугацаанд юм юм хийсэн. Нөхөр маань эдийн засагч мэргэжилтэй ч тогоочоор сонирхолтой түүгээрээ ч туршлагатай, тэгээд хоолны салбарт орно гэсэн бизнес төлөвлөгөө хийгээд тоног төхөөрөмж захиалаад аваад явсан. Тэгсэн К0видын улмаас хүмүүс гадуур хоол идэх нь битгий хэл гадагшаа ч гаргахгүй цаг хугацаа өнгөрсөн. Ингээд бид бодож төлөвлөж төлөвлөгөөнүүдээ өөрчилж олон олон зүйл хийсэн байна.

Үүнд: Жигнэж хэрчсэн гурил. Жигнэж хэрчсэн гурилаа айлуудад хүргэлтээр хүргэнэ. Хэдэн дэлгүүрт өгнө. Маш их цаг авдаг ч анх эхэлсэн бидний бизнес болохоор адал явдал ихтэй байсан. Өөрсөдөө бараг л өдөр болгон цуйван идсэндээ.

Бас бараа онлайнаар авчирч зарж үзсэн . Гэхдээ ер нь суманд явцгүй байв Дараа нь охиноо төрсөний дараа бизнесээ арай томсгоод хэрчсэн гурил дээрээ бургер хийж дэлгүүрүүдэд тавьсан. Сургууль яг нээгдээд ашиг орлого ч хөөрхөн байсан. Тэгээд л удахгүй дахиад алдарт хeл х0рио болж сумын хүмүүс чинь хөдөө гадаа яваад хүүхдүүд ч байхгүй бургер маань олигтой ч гүйхээ болив.

Ингээд хeл х0рионы үед гэр гэртээ дэглэмээ барьж байх үед нь тааруулж пицца хүргэлтээр хийж эхэлсэн байдаг юм. Энэ бол үнэхээр нүдээ олсон байсан. Манай пицца ч амттай байсан. Уг нь очингуутаа л хийх байсан юм байналээ. Хожуудсан ухаарал байжуулээ

Удалгүй бидэнд сумын тамгын газрын дарга Баярмаа эгч санал тавьсан. Манай ЗДТГ-ын цайны газрыг ажиллуулаачээ гээд. Сургууль цэцэрлэг ажиллаагүй хүмүүс бага болохоор түрээс авахгүй харин юмнуудаа ажилчдад нь хямдралтай үнээр зарах тохиролцоо хийгээд цайны газрын “Номгон кафе” гэж хаяглаад л ажиллуулж эхэлсэн . Аймгаас юмаа захина, суманд зарим нь байхгүй байсан нь үнэтэй гэх мэт асуудал зөндөө байсөөн. Ингээд бид амарханаар нь бууз, цуйван, пицца, бургер, аяган бялуу, салат, кимбаб гэх мэт түргэн хоол аарц, цай, кофе зэрэг гаргасан байдаг юмаа. Овоож оцойтолоо орлого олоогүй ч хүнээс гуйхгүй хүүхдийн памперс, хоол унд хэрэглээний мөнгөө олоод л байсан. Хүүхдийнхээ 100к-г л үрэхгүй юмсан гэж хичээсэн.

Үүний хажуугаар гэрийн эзэн аав нь trader болох гэж дэмо дансаар арилжаж алдаж онож туршлага хуримтлуулсаар одоо бодит дансаар амжилттай арилжаад явж байна. Бид эдгээр зүйлсийг хийж амжуулахын хажуугаар ээж нь хэлний мэдлэг харин аав нь арилжаа гэдэг зүйлд цагаа зарцуулж нарийвчлан сурсан юм. Мөн бас нэг гоё зүйл нь манай сум чинь хөөрхөн цэвэрхэн гоё фитнесстэй . Ер нь аягүй хөгжье гэвэл боломж нь бүрдээд байгаа юм билээ. Сум гэхээр хөдөө биш шүү өмнө нь бол ийм байсан. Шинэ сургууль нтр бараг УБ-т байхгүй тасарцан шинэ сургуультай. Бас нутаг нугаа хараад бахархсан. Амьдрал өрнөсөн өдөр хоногууд урамтай, сорилттой, адал явдалтай, бахархам байсан.

Хамгийн том ололт амжилт сайн аав ээж болох гэж хичээсэн минь байгаа. Залуу хосууд л болсон хойно маргалдаж санал зөрөлдөх үе байсан. Ер нь хүүхэдтэй болохоор хүүхэдгүй хосууд байснаас шал өөр болдог юм байналээ. Гэхдээ элэг бүтэн хайраар дүүрэн гэр бүл байж хүүхдээ өсгөнө гэдэг хамгийн чухал зорилго дор ярилцаад ирэхээр аяандаа асуудлууд цэгцэрдэг санагдсан. Тиймээс бид үл ойлголцлыг даван гарахын тулд маш сайн ярилцдаг Хүний нутагт танихгүй мэдэхгүй хүмүүс дунд аавд нь л их сорилт байсан болов уу

Ингээд Дижитал болж байгаа дэлхий ертөнцтэй хeл нийлүүлж алхахын тулд сурч боловсрох нь чухал. Тэгээд охин маань нэг нас хүрэх ч болов. Бид дахин гэр бүлийн төлөвлөгөөгөө гаргаж сурч боловсрохоор хажуугаар нь ажил төрлөө хийхээр их хотод эргэж ирэх төлөвлөгөө гаргасан байдаг юм. Сурч боловсрох сайн их сургууль, зөвөлгөө авчих мэргэжилтэнгүүд суманд байдаг бол сайхан тэндээ байгаад л баймаар юм байна лээ.

Харин миний охины хувьд үр минь ээж аавдаа яараад сараа гүйцээхгүй дутуу төрснийг ч хэлэх үү жижигхээн л юм байсан чинь одоо мундаг том болсон. 2020.08.17-ны 13:59д 2885гр 48см охинтой ээж аав болсон байдгымаа Агаарт хүүхэд хурдан торнидог гэж үнэн санагдсан. Сумын эмч нар муу гэж боддог байх азаар манай сумын хүүхдийн Саруул гээд эмч ямар мундаг гэж санана. Хүмүүс ч их магтдаг юм байналээ. Мундаг нь ч үнэхээр мундаг юм байна лээ. Ингэж бид аав ээж болсон анхны жилийг өнгөрүүллээ. Ер нь сургууль төгсөөд биш аав ээж болох үед л амьдралд тавтай морил гэж хэлэх ёстой юм шиг санагдсан шүү хэхэ.

Энэ хүртэл уншсан та нарт баярлалаа. Үүнийг 6-н жилийн дараа олж унших охиндоо зориулж байна. Зургаатайдаа сайтар ойлгохгүй байх ч 16тайдаа ойлгож эдгээр зүйлсийн талаар хуучлан суух байхаа гэж бодон бодон сийрүүлэв. Аав ээж нь тэгээс эхлээгүй. Хасахаас тэг рүү тэмүүлж байна. Энэ тухай уншдаг болоход нь тэгээс гатлаад холоо явсан байх болно гэж амлаж байна. Гэхдээ хасахаас эхэлж байгаа амьдрал хичнээн амттай байна гэж сананаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!