Шар Мэдээ

Ц.Оюунтуул дүр төрхөндөө өөрчлөлт хийн, түлэнхийн сорвиороо чимэн нvцгэлжээ

Шинэ vе пpодакшний жvжигчин бvсгvйчvvд 6 жилийн өмнө нэгнээ xалуун усааp тvлсэн явдал гаpч байв. Олны танил бvсгvйчvvдийн асуудал шvvxээp шийдэгдэж, жvжигчин Д. Оюунтуул xоxиpогчооp татагдаж эpvvл мэнд гоо сайxнааpаа xоxиpч, жvжигчин Г. Алдаpмаа тоpны цаана сууж байв.

Бvтэн жилийн туpш тvлэгдэлтээс болж өвдөж, шаналсан жvжигчин Д. Оюунтуул тvлэгдэлтээс vvсэx өвдөлт, зовиуpыг давж гаpсан. Гэсэн ч тэpээp ил гаpан кино , жvжигнд төдийлөн тоглоогvй билээ.

Тэгвэл тэpээp өөpийн тvлэнxийн соpвио бpэнд болгоxооp зоpьжээ. Тэpээp нэгэн гоо сайxны эмнэлгийн pекламд тvлэнxийн соpвио ил гаpган цээж нvцгэлсэн байна.

Энэ талаар Ц.Алдармаа ийнхүү ярьжээ.

-Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байв уу. Хэрхэн урлагтай амьдралаа холбосон бэ?

-Би эцэг эхээс дөрвүүлээ. Айлын бага учраас их эрх, хөдөлгөөнтэй охин байсан. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцоно. Гэхдээ их эршүүд, голдуу эрэгтэй найзуудтай байлаа. Одоо ч хэвээрээ. Тэгээд ээж маань намайг “Эмэгтэйлэг бай. Охидуудтай найзла” гээд загварын дамжаанд явуулж, топ модель, том н.Цолмонгийн шавь болсон. Багш маань “Энэ хүүхэд сайн модель болно” гэдэг байсан. Харамсалтай нь, би загвараараа олон жил яваагүй. VII ангид байхдаа сонгуулийн сурталчилгаанд явж, анх тайзан дээр гарч үзсэн юм. Тэгэхэд их гоё, сонин мэдрэмж төрсөн. Тэр үеэс жүжигчин болох юм сан гэх мөрөөдөл тээсэн. Кино их үзнэ, тоглож байгаа жүжигчдийг дууриагаад толины өмнө эргэлдээстэй /инээв/. X ангиа төгсөхөд маань надад нисэхэд ажилд орох санал ирсэн. Гэвч би мөрөөдлөө дагасан.

-Ажил, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу?

-Миний ажлын анхны гараа бол “Шинэ үе” продакшнтай салшгүй холбоотой. СУИС-ийн II курст байхдаа “Шинэ үе” продакшнд бүжигчнээр орж, дараа нь жинхэлж байлаа. Хамт олон, тэр дундаа Г.Ундармаа эгч, Н.Ариунболд ахаас жүжигчин хүний хурд хүч, тайзан дээр биеэ авч явах зэрэг чадварт суралцсан. Ер нь би хошин урлагаас ритм, хөдөлгөөний эвсэл гээд их олон зүйл сурсан. Тухайн үедээ клип, кинонд тоглох санал их ирдэг ч дээрээ удирдлагатай байгууллагын эд эс учраас гаднын уран бүтээлд тоглож байгаагүй. Тэгээд хамгийн анх продакшныхаа залуу уран бүтээлчидтэй хамтран “Буруу эргэлт” кинонд тоглож байлаа. Надад маш олон хүн “Чи ерөөсөө хошин шогийн жүжигчин биш. Алиалж чадахгүй байна” гэж хэлдэг байсан. Ингээд бодохоор би багаасаа л адлуулж ирж. Гэсэн ч тэр бүхэнд гуньж гутардаггүй, ерөөсөө ч тоодоггүй байлаа. Энэ бол миний ажил. Би ажлаа л хийж байна гэж бодож ирсэн. Харин одоо нас 30 гарч, ээж болоод ирэхээр бүх зүйлийг ойлгож эхэлж байна л даа. Муухайгаар хэлбэл, муу санаа сууж байна гэх юм уу даа. Ний нуугүй хэлэхэд надад муу санаа дутмаг юм шиг санагддаг

-Хүмүүс өндөр, царайлаг охид СУИС-д орох амархан. Нэг мэдэхэд л жүжигчин болж, гол дүр оногддог гэж ярих нь бий. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

-СУИС-ийн босго их өндөр шүү дээ. Хүмүүс намайг гаднаас хараад “Их зантай, ярвагар, ааштай” гэх мэтээр дүгнэж, ярьдаг. Ер нь бүх хүнд таалагдах албагүй гэж боддог. “Шинэ үе” продакшнд байхад олон хүнтэй холбож, янз бүрээр л ярьдаг байсан. “Авьяасгүй юм байж яагаад ингэж удаан хугацаанд ажиллаад байгаа юм бол” гээд л. Энэ бүхнийг би тайлбарлаж, зөвөөр ойлгуулах гээд гүйгээд байдаг төрлийн хүн биш. Надад тийм “албин” зан байхгүй /инээв/. Ихэнхи зүйлийг хүмүүст шулуухан хэлчихдэг. Гэхдээ тэр нь эргээд надад гай болдог ч байж магадгүй. Яах вэ, Тухайн жил СУИС-д элсэлт авахдаа царай, зүс, ерөнхий төрхийг нь харж, шалгаж авсан юм. Би өөрийгөө царайлаг гоё сайхан гэж хэлэхгүй. Тэгэж боддог ч үгүй. Магадгүй жаахан нуруулаг болохоор тэнцсэн байх. “Шинэ үе” продакшнд байхад нэг удаа намайг хамт олны хурлаар авч хэлэлцэж “Чи хүн инээлгэхгүй байна. Ур чадвараа сайжруулах хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь би “Та хэд маань гараад л хүн инээлгэдэг. Харин би үхтлээ инээсэн үзэгчдийг чинь жаахан амраая. Намайг хасвал хас. Би угаасаа чадахгүй байгаа юм чинь одоо хичээнэ ээ гэж худлаа яриад яах юм бэ” гэсэн чинь манайхан “Чи нээрээ аймаар хүн шүү” гэж билээ.\инээв\ Тэр үед олон хүн намайг “Драм юм уу киноны чиглэлээр явах хэрэгтэй” гэж зөвлөдөг байсан. Тэгээд сүүлийн зургаан жил олон кино продакшнтай хамтарч, сайхан дүрүүдэд ажиллалаа. Энэ бүхэнд маш их баярлаж байгаа.

-Хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уудлан харуулдгаараа жүжигчний мэргэжил онцлог. Нэг талаар нийгмийн сэтгэл зүйч гэж хэлж болмоор. Энэ үүргээ биелүүлэхэд тань хангалттай дөхсөн гэвэл ямар дүрээ онцлох вэ?

-Би “Байтаг Богд” киноныхоо дүрд их дуртай. Надад итгэл хүлээлгэж дүр өгсөнд маш их баярладаг. Тухайн үед миний амьдрал жаахан уначихсан хүнд байлаа. Тийм үед сайхан уран бүтээлд ажиллах боломж тохиосон нь нэр төрийн хэрэг. Хүмүүсийн итгэлийг алдахгүй юм сан гэж чин сэтгэлээсээ хичээж ажилласан. Уран бүтээлээс хөндийрөөд удсан учраас шинэ баг хамт олонтой ажиллана гэдэг эргэж сэхэх эсэхэд тулсан явдал байв. Ямартай ч босож чадсан. Одоо ингээд ажлаа хийгээд явж байна даа.

-Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, нэг өдөр туг барьж, нөгөө өдөр нь тугал хариулж явахыг хэн ч таашгүй. Та бол унаж босохын үнэнийг мэдэрч үзсэн хүн. Тэр мэдрэмжээ хуваалцаач?

-Тийм алдаа хийснээ мэдэх үедээ хүн өөртөө ч итгэхгүй байдалд ордог юм байна лээ. “Чи ийм хүн мөн үү” гэж өөрөөсөө асууна. “Яагаад. Юу болчихов оо” гэх түмэн асуулт толгойд эргэлдэж, цочирдсон. Гэхдээ би өөрийгөө зөвтгөөгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж бодсон. Бид дээрээ тэнгэртэй. Биднийг бурхан харж л байгаа. Тиймээс хэн нь үнэн, хэн нь худлаа байсан бэ гэдгийг хүссэн хүсээгүй амьдрал шүүнэ. Гэхдээ өөрийгөө сайн хүн болгох гэж худлаа жүжиглэхгүй. Хүн намайг муу гэж харвал харна биз. Сайн ч гэж дүгнэж болно. Хүн өөрөө өөртөө л зөв байх шиг сайхан чанар байхгүй гэж би боддог. Хүний мэдлэг боловсролоос илүү хүмүүжил гэдэг хэзээ ч хаяж гээж болохгүй, хүссэн ч хаягддаггүй том сургууль байдгийг одоо л мэдэж байна. Миний аав их нийтэч, алиа хошин мэдрэмж сайтай, хамт олондоо нэр хүндтэй жолооч хүн. Биднийг “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Хүнтэй хүн ёсоор харьц” гэж сургаж өсгөсөн. Тиймээс надад итгээд нууцаа ярьж байхад нь итгэлийг нь алдахгүй юм сан гэдэг сэтгэхүйгээр найз, нөхдөдөө хандаж ирсэн. Гэхдээ бусдаас өөр шигээ байхыг шаарддаггүй ээ. Ирэх нь ирээд, явах нь явдаг хорвоо л гэж боддог доо.

Хэдхэн хором тэвчсэн бол гэж харамсдаг уу?

-Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол гэж харамсдаг. Гэхдээ би алдаанаасаа суралцаад явж байна. Хэзээ ч гэж хэлж болдоггүй л гэдэг. Гэхдээ үлдсэн амьдралдаа алдаа гаргахгүй юм сан. Магадгүй хэн нэгэн алдаагаа ухаарч сургамж аваасай. Эх хүний сэтгэлийг мэдрээсэй гэсэндээ би кино хийсэн. Хэн нэгнийг буруутгаж өөрийгөө зөвтгөх санаа агуулаагүй юм шүү гэдгийг онцолмоор байна.Уран бүтээлийг маань үзэгчид шүүх байх гэж бодож байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!